Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй


5-р сарын 17
16 цаг 22 минут

Маргааш эхлэх 35 дахь удаагийн Үндэсний номын баярт оролцож, Монголын номын зохиолч, хэвлэн нийтлэгчидтэй танилцахаар “Эндрю Нюренберг Асошиэйтс” компанийн Бангкок дахь салбарын захирал Вийрават “Биг” Течакижатори манай улсад иржээ.

 

Тус компани дэлхийн 13 оронд салбартай бөгөөд дэлхийд алдартай утга зохиолын зуучлагч агентлаг юм. Тэгвэл Тайланд дахь салбар нь Монгол, Индонез, Тайландыг хариуцан ажилладаг байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

 

-Монголд анх удаа ирж байгаа тухай сонслоо. Анхны сэтгэгдэл ямар вэ?

-Монголд анх удаа, бас Монголын номын баярт анх удаа ирлээ. Улаанбаатар маш сонирхолтой хот байна шүү.

 

-Монголд ирэхээсээ өмнө ямар мэдээлэлтэй байв. Манай улсыг хэрхэн төлөөлж байсан бэ?

-Хоёр зүйлийг хэлье. Би  “Эндрю Нюренберг Асошиэйтс” компанийн захирал болохоос өмнө Монголыг огт мэддэггүй байсан. Харин энэ ажлаа авснаас хойш Монголыг сонирхож эхэлсэн. Яагаад гэвэл манай салбар Монгол, Индонез, Тайландыг хариуцдаг учраас тэр. Монгол зөвхөн Чингис хаанаар хязгаарлагддаггүй юм байна гэдгийг мэдсэн. Орчин цагийн Монгол ч сонирхолтой юм билээ. Улс төрийн амьдрал, Монголын номын зах зээлийг сонирхсон. Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй гэдгийг ойлгож байна.

 

-Монголын номын баярын тухай мэдээллийг гүүглээр хайхад 10 гаруй орны хэл дээр танилцуулга гарч ирдэг. Та хэр мэдээлэлтэй байна вэ, энэ баярын талаар?

-Саяхан нэг фэйсбүүк болон “Номын баяр”-ын пэйж хуудсаас мэдээлэл авсан. Мөн албан ёсны сайтаас нь хэрэгтэй мэдээллээ цуглуулсан.

 

-Ямар нэгэн тохиолдлоор монгол зохиолчдын ном уншиж байв уу?

-Одоогоор уншиж амжаагүй. Гэхдээ өчигдөр номын дэлгүүр орохдоо хэд хэдэн ном харсан. Бас гадаадын номыг монгол хэл дээр хэрхэн орчуулсныг харлаа. Тай хэл дээр орчуулсан Монголын тухай номыг харж байсан юм. Түүнийг гадаадын хүмүүс бичсэн байсан. Яг монгол хүний ном уншиж үзээгүй.

 

-Та дэлхийн олон оронд номын яармагт оролцож байсан юм билээ. Маргааш Улаанбаатарт эхлэх “Номын баяр”-аас юу хүсэж, хүлээж байна вэ?

-Өмнө нь Улаанбаатарт болдог “Номын баяр”-ын зургийг харж байсан. Харин маргааш бодитоор үзэж, танилцах гэж байна. Зохиолч, хэвлэн нийтлэгчид номоо хэрхэн өрөх, номтойгоо хэрхэн харьцаж байгааг, мөн уншигчид ном хэрхэн худалдаж авдгийг харах болно. Зохиолч, хэвлэлийн компаниудын асарт зочлох бодолтой. Номын тухай олон сонирхолтой яриа өрнүүлнэ. Би олон оронд номын яармагт очиж байсан. Бүгд өөрийн онцлогтой. Монголынх ч гэсэн тэднээс ялгарах байх гэдэгт итгэлтэй байна.

 

-Монголд яг ямар зорилготой вэ. Зөвхөн “Номын баяр”-т оролцоод зогсохгүй биз?

-Нэгдүгээрт, “Номын баяр”-ыг үзэж, уур амьсгал мэдэрмээр байна. Номын бизнес хэрхэн явагддагийг харахыг хүссэн. Хоёрдугаарт, хэвлэн нийтлэгчидтэй танилцаж, ажил хэргийн холбоо тогтоомоор байна.

 

-Манай улсаас хамтарч ажилладаг газар бий юү?

-Тийм ээ, байгаа. Тэдэнтэй өмнө нь имэйлээр харилцах, эсвэл дүрсээ харж ярьдаг байлаа. Харин маргааш бодитоор нүүр тулж уулзах болсон доо баяртай байна. Энэ бол маш чухал. Энэ нь маш сайхан хэрэг. Монголд “Тагтаа”, “Нэпко”, “Мон судар” гэх мэт 5-6 газартай хамтарч ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

М.Золбоо: Таван шарын нүхэн гарцын зам дээр түгжрэл үүсээд буй нь бүрэлдэхүүн хэсгийн ажил дуусаагүйтэй холбоотой9 сар 20. 15:00Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг буруутгав9 сар 20. 15:00Яармагийн бүсэд автобусны шинэ чиглэл нэмэгджээ9 сар 20. 14:58Зеленскийн шинэ төлөвлөгөөтэй Байден танилцана9 сар 20. 14:57Илиа Мазанэк: Чех Улсад жил бүр 1,000 монгол иргэн ажиллуулдаг байсан. Энэ оноос квотыг нэмэгдүүлж 3,000-д хүргэсэн9 сар 20. 14:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно9 сар 20. 14:55"Зээлжих зэрэглэл өссөнөөр 14 мега төсөл хэрэгжих боломжтой"9 сар 20. 14:54“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ9 сар 20. 14:53Европын парламент Э.Гонсалесийг Венесуэлийн ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрчээ9 сар 20. 14:52И.Маскийн ажилтнууд К.Харрисыг илүүтэй дэмжиж байна9 сар 19. 15:53Энэ амралтын өдрүүдэд хоол зүйч, сэтгэл зүйч нар бүх насныханд зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө9 сар 19. 15:05Авлигатай тэмцэх зөв ч хэлмэгдүүлж болохгүй9 сар 19. 15:04
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.