Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ


5-р сарын 10
13 цаг 04 минут

 Бразилын өмнөд нутагт нүүрлээд буй үерийн гамшгийн улмаас амь эрсэдсэн хүний тоо 107-д хүрсэн тухай иргэний хамгаалалтын албанаас пүрэв гарагт мэдээлжээ. 

Аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд эрх баригчид Рио Гранде-ду-Сул мужид байгалийн гамшигт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг арилгахад хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдахыг тооцоолж эхэлсэн байна. 

Аврагчид үерт автсан суурингийн нэгэн байшингийн дээвэр дээр хоёр өдрийн турш зогссон морийг аварсан нь нөхцөл байдал хэр зэрэг хүнд байгааг харуулсан үйл явдал байлаа. 

Ойрын өдрүүдэд дахин бороо орох төлөвтэй байгаа нь үерийн гамшигт нэрвэгдсэн мужийн нийслэл Порто-Алигре ба ойролцоох хотуудад усны түвшин улам нэмэгдэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. 

Одоогийн байдлаар 136 хүн сураггүй болоод байгаа бөгөөд 165 мянга гаруй хүн усанд автсан гэр орноо орхин дүрвэж, завь, нисдэг тэргүүд ашигласны хүчинд аврагджээ. 

Порто-Алигрегийн хойд хэсэгт орших Каноас суурингийн захад байрлах фермийн байшингийн дээвэр дээр морь зогсож байгааг телевизээр харуулж байв. Гал сөнөөгчид морийг хийлдэг завиар зөөвөрлөн аюулгүй газарт авчирчээ.

 Үерийн улмаас дэд бүтэц, гүүр эвдэрч сүйдсэн нь Порто-Алигре руу нэвтрэх боломжгүй болгосон бөгөөд супермаркетуудын тавиурууд хоосорч, шөнийн цагаар дээрэм тонуул гарах болжээ. 

Рио Гранде-ду-Сул мужийн захирагч Эдуардо Лейтегийн хэлснээр, нийслэлийн эргэн тойрон дахь газар тариалангийн бүс нутгийг сэргээн босгоход хамгийн багаар тооцоход 19 тэрбум реал /3.68 тэрбум доллар/ шаардлагатай ажээ.  

Харин Бразилын холбооны засгийн газар сэргээн босгох ажилд 7.7 тэрбум реал /1.49 тэрбум ам.доллар/ шаардлагатай гэж тооцоолоод байна. “Рио Гранде-ду-Сулын сэргээн босголтод хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатайг ус татрах үед л мэдэх боломжтой” гэж Ерөнхийлөгч Луиз Инасиу Лула да Силва мэдэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.