Б.Лхагвасүрэн: Ирэх 2-3 сард мах, сүүний үнэ буурч, инфляц нэг их савлахгүй


5-р сарын 13
16 цаг 21 минут

Монголбанкнаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, бодлогын хүүг бууруулж, 11% болгосноо зарлалаа

Мэдээллийн дараа ирэх саруудад инфляц өсөх эсэх талаарх сэтгүүлчийн асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулав.

Тэрбээр "Дөрөвдүгээр сард инфляц 6.4%-тай байлаа. Хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг харахад Монгол Улсын инфляцын 30%-ийг нь мах, сүү гурил эзэлж байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь инфляцад гол нөлөөтэй. Зуны улиралд мах, сүүний үнэ буурдаг. Сүүлийн үед гурилын үнэ ч буурч байгаа учраас цаашид инфляцад нөлөөлөх нийлүүлэлтийн шинжтэй нөлөө бага байна.

Манай улсын валютын нөөц түүхэн дээд буюу таван тэрбум ам.долларын орчим байна. Ингэснээр валютын ханш тогтвортой байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд монгол төгрөг ам.долларын эсрэг 3% чангарсан.

Импортын бараа бүтээгдэхүүнд ханшийн нөлөө байхгүй.

Дэлхийн улс орнуудад инфляц тогтворжиж байгаа учраас манай улсын импортоор авч буй бараа бүтээгдэхүүнд нөлөө байхгүй.

Ирэх 2-3 сард инфляц нэг их савлахааргүй харагдаж байгаа учраас бодлогын хүүг бууруулсан шийдвэр нийцтэй гэж үзэж байна" гэж ярилаа.

Инфляц гэж: Бараа, үйлчилгээний үнийн өсөлт, мөнгөний худалдан авах чадварын бууралт гэж ойлгож болно.
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.