Монгол Улсад эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын төлөөлөгчид айлчилна


5-р сарын 7
16 цаг 08 минут

Монгол Улсад эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын төлөөлөгчид  айлчилна

ЖЕНЕВ (2024 оны 5-р сарын 2) –  Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын дэд хороо 2024 оны 5 дугаар сарын 5-16-ны өдрүүдэд Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж, өмнөх буюу 2017 оны айлчлалын зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлнэ.

"Долоон жилийн өмнөх бидний айлчлалаас хойш Монгол Улсын Засгийн газар урьдчилан сэргийлэх үндэсний механизмаа байгуулсан нь эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чухал алхам юм" хэмээн Дэд хорооны төлөөлөгчдийн тэргүүн Элина Штейнерте хэлэв. Мөн Засгийн газар бидний зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж буйг үнэлэх нь энэ удаагийн айлчлалын гол зорилго" хэмээн нэмж тодотголоо.

“Монгол Улсад саяхан байгуулсан урьдчилан сэргийлэх үндэсний механизм нь эрүүдэн шүүх, хүнлэг бусаар харьцахаас урьдчилан сэргийлэх чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буй талаар биечлэн сонсохыг бид тэсэн ядан хүлээж байна. Бид өмнөх зөвлөмж, энэ удаагийн ажиглалтад үндэслэн шинэ санал зөвлөмжүүд гаргаж, Монгол Улстай цаашдын яриа хэлэлцээ хийх амлалтаа дахин нотлох болно” гэж тэрээр онцоллоо.

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус буюу нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколыг (OPCAT) Монгол Улс 2015 онд соёрхон баталсан.

Дэд хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд Нэмэлт протоколд оролцогч бүх улсад айлчилж, эрх чөлөөгөө хасуулсан эсвэл хязгаарлуулсан хүмүүс байж болзошгүй бүх газарт урьдчилан зарлалгүй шалгалт хийх эрх хэмжээтэй болно. Айлчлалын явцад Дэд хорооны төлөөлөгчид төрийн албан хаагчид, урьдчилан сэргийлэх үндэсний байгууллагын гишүүд, иргэний нийгмийн төлөөлөгчид болон НҮБ-ын бусад агентлагуудтай уулзана.

Нэмэлт протоколын 16 дугаар зүйлд заасны дагуу Дэд хороо нь айлчлалын төгсгөлд урьдчилсан санал дүгнэлтээ Монгол Улсын Засгийн газар болон урьдчилан сэргийлэх үндэсний механизмд нууцын зэрэглэлтэй танилцуулна. Дэд хороо нь гэрээний оролцогч улсад тайлангаа хүргүүлэх бөгөөд Монгол Улсын эрх бүхий байгууллагууд олон нийтэд мэдээлэхийг хүсэх хүртэл тайлангийн нууцлалыг хадгална. 2017 онд Монгол Улсад хийсэн айлчлалын тайлантай энэхүү холбоосоор танилцана уу

Дэд хорооны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Төлөөлөгчдийн тэргүүн Елина Штейнерте (Латви), Ника Кварацхелия (Гүрж), Аника Томшич (Хорват), Мартин Зинклер (Герман) нар багтсан. Төлөөлөгчдийг ХЭДКГ-ын хүний эрхийн хоёр ажилтан дагалдан явна.


Хэвлэл мэдээллийн болон нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу.

Монгол Улсад: Армен Аветисян, +41 (0) 79 4444917 armen.avetisyan@un.org

Женев хот: Вивиан Квок +41 (0) 22 917 9362 vivian.kwok@un.org эсвэл
НҮБ-ын Хүний эрхийн албаны Хэвлэл мэдээллийн хэлтэс +41 (0) 22 928 9855/ 
ohchr-media@un.org


Нэмэлт мэдээлэл

Өнөөдрийн байдлаар Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг 94 улс соёрхон баталсан. Гишүүн улсууд эрх чөлөөгөө хасуулсан бүх газарт урьдчилан зарлалгүй гэнэтийн байдлаар, саадгүй зочлохыг Дэд хороонд зөвшөөрөх үүрэг хүлээнэ. Оролцогч улсууд мөн эрх чөлөөгөө хасуулсан газруудад тогтмол хяналт тавих урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгох ёстой.

Дэд хороо нь Нэмэлт протоколд оролцогч улсуудад айлчлах, зөвлөмж өгөх замаар эрх чөлөөгөө хасуулсан хүмүүсийг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг нь доромжилж харьцах, шийтгэхээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Дэд хороо нь өөрийн зөвлөмж, ажиглалтаа улс орнуудадшаардлагатай бол урьдчилан сэргийлэх үндэсний механизмд нууцлал бүхий тайлангаар дамжуулж хүргэдэг. Дэд хорооны зүгээс оролцогч улсуудад хандан уг тайланг нийтлэхийг уриалдаг.

Дэд хороо нь бие даасан, хараат бус 25 гишүүнээс бүрддэг. Гишүүд нь гэрээнд оролцогч улсуудыг төлөөлөхгүй, зөвхөн өөрийн мэргэжил, хувийн чадавхийн хүрээнд хараат бусаар ажилладаг.

Treaty Body систем, Subcommittee on Prevention of Torture холбоост буй видеоноос дэлгэрэнгүй мэдээлэл аваарайНҮБ-ын гэрээний байгууллагуудын нийгмийн сүлжээн дэх хаягийг дагаж мэдээлэл авна уу!

Twitter хаяг @UNTreatyBodies 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:3726 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ5 сар 17. 16:37Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ5 сар 17. 16:34"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"5 сар 17. 16:31Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов5 сар 17. 16:30Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй5 сар 17. 16:22“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.