"ПОПРОЛТ"-ын гол сэдэв болоод тэгсхийгээд замхардаг Улаанбаатарын асуудлууд


4-р сарын 30
14 цаг 37 минут

Худлаа үнэн, судалгаатай үгүй нь мэдэгдэхгүй хэсэг яригдаад хэн нэгний толгойд гэнэт төрсөн санаа гэлтэй яригдаад л өнгөрдөг шийдэгдэж өгдөггүй асуудлууд Улаанбаатар хотод олон бий. Тэдгээрээс заримыг нь эргэн сануулъя. 


1. Түгжрэлийг шийдэх их нүүдэл 

СААЛИА БЭЛДЭХЭЭР САВАА БЭЛДЭХИЙН ЭСРЭГ БОЛСОН ХООСОН ОРДОН

Нийслэлийн төр захиргааны байгууллагад 2,000 орчим хүн ажилладаг бөгөөд ажлын байр нь Яармаг руу нүүвэл хотын төвийн түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэж үзжээ.

Иймд Яармаг дахь шинэ "Хангарди" ордны барилгыг 2018 онд барьж эхлэн 2021 онд эхний хэсэг нь ашиглалтад орсон юм. Гэвч нүүнэ, нүүнэ гэсээр хэдийнээ гурав дахь жилтэйгээ золгоод байна. 

  • 2024.01.15 Хотын дарга: Гуравдугаар сарын 1-н гэхэд нүүнэ. 
  • 2024.02.27 Албаны эх сурвалж: Нүүгээгүй байгаа. Дөрөвдүгээр сард багтаж нүүнэ.

Хотын захиргааны шинэ байр нийт гурван блокоос бүрдэх ба цогцолборын талбайн хэмжээ 68 мянган м.кв, санхүүжилтийн хэмжээ нь 97 орчим тэрбум төгрөг юм. 

Тус барилгыг баригдаж эхэлсэн үеэс эхлээд гарааны бизнесийг дэмжих төв, шинжлэх ухаан, инновац, технологийн төв болгоно зэрэг анхны зорилгоосоо хазайсан олон зүйлийг үе үеийн хотын дарга нар ярьж байв

 
НҮҮНЭ ГЭЖ 100 ЯРЬСАН 100 АЙЛ 

100 айл бол Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Арьс өвчин судлалын үндэсний төв зэрэг төрийн үйлчилгээ үзүүлдэг таван эрүүл мэндийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг сургууль, цэцэрлэг гээд хүн хөдөлгөөн ихтэй газар. Түүнээс нь үүдэж зундаа тоосжилт ихтэй, өвөлдөө агаарын чанар нь хамгийн муу, аюултай үзүүлэлтдээ хүрдэг газруудын нэг юм. 

"Бизнесийн аж ахуйн нэгжид ямар нэгэн хохиролгүйгээр нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг ярьж байгаа" гэсээр хоёр ч ажлын хэсэг байгуулагдаж ажилласаар өдийг хүрчээ. 

“Шинэ зуун айл” төв өнгөрсөн оны зургаадугаар сарын 25-нд нээлтээ хийсэн ч олон жил нэг газраа үйлчлүүлэгчээ татсан бизнес эрхлэгчид тус төв рүү нүүхгүй гэдгээ илэрхийлээд буй. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
ИХ СУРГУУЛИУД ХААШАА НҮҮХ ВЭ? 

Өнгөрсөн онд Хотын дарга асан Д.Сумъяабазар "ШУТИС-ийг Шархад руу, СУИС-ийг Сэлбэ рүү, АШУҮИС-ийг Амгалан руу, МУБИС-ийг Ханын материал руу, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг Баянхошуу руу гэх мэтчилэн хэдэн тийшээ гаргавал Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад нөлөөлнө" хэмээж байв. 

Уг мэдэгдлийнх нь хариуд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Их, дээд сургуулиудыг нүүлгэх асуудалтай холбоотой бодлого Засгийн газрын шийдвэрээр тодорхой болчихсон. Дархан руу, Эрдэнэт рүү, Хөшигийн хөндий рүү гэх мэт шийдвэр гарчихсан" гэж байв. 

Олон хүмүүсийн шүдний өвчин болж, олон жил ярьсан энэ мэт асуудлууд дээр шийдвэр гаргагчид иргэдэд таалагдах гэсэн дээ юу эсвэл "Попролт" гэж хэлэх үү? Худлаа үнэн, судалгаагүй, төөрөгдүүлсэн зөрүүтэй мэдээлэл өгдгөө хэзээ болих вэ? 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2. Автобусаар яв гэсэн ч автобусандаа багтсангүй... 

Нийтийн тээврийн автобуснууд дүн өвлийн хүйтэнд буюу энэ оны нэгдүгээр сарын 20-ноос шинэ маршрутаар явж эхлэхээр болж туршилтыг явуулсан нь иргэдийг төөрөгдөлд оруулаад амжсан юм. Автобусны чиглэл заасан маршрутаас эхлээд уг гэнэтийн шийдвэр хэд хоног Улаанбаатарчуудыг сандаргав. 

Түүнчлэн автобусны чиглэл хардаг аппликэйшнийг Монгол компани хийсэн, туршилтын хувилбарыг ашиглаарай гэж мэдэгдсэн ч мөн л ойлгомжгүй, хуучин аппликэйшн ажиллах юм уу, үгүй юм уу гэдэг нь ч тодорхойгүйгээр уг шийдвэрийг гаргасан нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой адил болов. 

Автобусны тоо нэмэгдсэн ч иргэд автобусандаа багтахгүй үлддэг нь хэвээрээ байсны дээр уг байдал нь улам дордов. Албаныхан энэ талаар өөрчлөлтөд дасахад хэцүү гэж байсан ч иргэд тэднээс амьдралтай шийдвэр гаргахыг хүссэн юм. 

Нийтийн тээвэртэй холбоотой хүндрэлтэй асуудлууд байсаар байтал Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан "Иргэд автобусандаа сууж сурах ёстой" гэж хэлж байсан удаатай. 

Автобусны төлбөрийн асуудалтай холбоотойгоор зорчиж буй хүний толгойг тоолдог системийг бүх автобусанд суурилуулна" хэмээн хотын дарга Х.Нямбаатар хоёрдугаар сард мэдэгдсэн ч энэ нь мөн л хэлсэн хугацаандаа суурилагдаж эхлээгүй юм. 

 

3. Метрогоо яаж мартах билээ 

Сонгууль болгоноор ярьсаар хэн ч итгэхээ больсон уг асуудал энэ удаагийн сонгуулийн жилд ч мөн яригдаж байна. 

"Энэ онд метроны инженер, зургийн ажил, техник хэрэгсэл татах ажил хийгдэнэ. 2025, 2026 онд үндсэн барилгын бүтээн байгуулалтын ажил явагдана" гэдгийг хотын дарга мэдэгдээд буй

Энэ талаар Ардчилсан Намын бүлгээс "Нийслэлийн төсвөөр метро барих тухай асуудал яригдаж байна. Гэтэл бодит байдал дээр одоо зарлаад байгаа шиг мөнгөөр метро барих боломжгүйг бүгд мэдэж байгаа. Ямар мөнгөөр метро барих гэж буйг УИХ-ын гишүүд дотроос мэдэх хүн байхгүй" гэсэн юм. 

Метро барих төслийн 181 тэрбум төгрөгийн төсөвтэй зөвлөх үйлчилгээний II шатны тендерийг тавдугаар сарын 3-нд буюу энэ долоо хоногт нээхээр төлөвлөөд байгаа билээ. 

Метроноос гадна цагт 1,200-1,500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай дүүжин тээвэр гэх үнэн үү, үлгэр үү гэдэг нь мэдэгдэхгүй зүйлийг нэвтрүүлэхээр Нийслэл аль хэдийнээ ажилдаа ороод байгаа юм. 

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатар уг төслийн төсвийн талаар "Дүүжин тээвэр дээр 60 сая еврогийн хоёр шугамын асуудал яригддаг. Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа эхлүүлсэн, зургаан сая евро нь зарцуулагдсан байдаг" гэж мэдэгдэж байв. 

 

ӨГҮҮЛЛҮҮД

ЗурагБЭЛЭН МӨНГӨ, ТОГОО, ШАНАГА ТАРААЖ БУЙ "ДОРОМЖЛОЛ"-ЫГ БАРИМТТАЙ МЭДЭЖ БАЙВАЛ ЦАГДААД ӨГЧ БОЛНО
2024/04/11
ЗурагБ.БЯМБА: ХҮҮХДЭЭ ХАРЖ, ЭХНЭРЭЭ ДЭМЖДЭГ "ҮНСГЭЛЖИН ЭР" БАЙХ НЬ ЭНГИЙН ЗҮЙЛ. ХИЙМОРЬ СЭРГЭЭДЭГ УУЛНААС БИШ ГЭР БҮЛЭЭС ЧИНЬ БҮХ ЗҮЙЛ ЭХЭЛНЭ
2024/04/03
ЗурагМАШИН УГААЛГАД СААРАЛ УС АШИГЛАХ БОЛОМЖ БА БЭРХШЭЭЛ
2024/03/26
ЗурагТЭРБУМ МОДНООС ХЭН, ХЭДИЙГ ТАРИАД БАЙНА ВЭ?
2024/03/13
ЗурагХҮМҮҮСИЙН УСТСАН ОЙ САНАМЖИЙГ ДАЛИМДУУЛЖ ЦИРКИЙН НЭГ ХЭСГИЙГ ЗАСВАРЛАЖ НӨГӨӨ ХЭСГИЙГ НЬ НУРААХ ГЭЖ БАЙГАА ЮУ?
2024/02/23
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02"Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг энэ сарын 18-ны 22:00 цагаас түр хааж, засварлана5 сар 15. 16:01М.Оюунчимэг: Ахмадууд автобусанд суухаас эхлээд эрх нь зөрчигдөж байгаа тул тэднийг хүндэтгэхэд чиглэсэн заалтыг хуульд оруулъя5 сар 15. 16:00"Өсвөр насны хүүхдүүд машин жолоодох сонирхолдоо хөтлөгдөж хулгайн гэмт хэргийн холбогдогч болж байна"5 сар 15. 15:59“Цалинтай ээж”–ийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлнэ5 сар 15. 15:54Сонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй бол хуулийн хариуцлага хүлээнэ5 сар 15. 15:53Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргав5 сар 15. 15:52Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ5 сар 15. 15:51“Шинжлэх ухааны ажилтны улсын II их хурал”-ын хүрээнд 4 салбар хуралдаан болно5 сар 15. 15:50Хянан шалгах түр хорооны сонсгол энэ сарын 21, 22-нд болно5 сар 14. 15:52С.Баярбилэг: Уран зургууд алдагдсан хэргийг мөрдөн шалгах явцад тодорхой орон байранд нэгжлэг хийсэн5 сар 14. 15:49
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.