Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ


4-р сарын 24
15 цаг 38 минут

Онцгой байдлын байгууллагад өчигдөр/2024.04.23/ айлын байшин шар усны үерт автсан нэг дуудлага бүртгэгджээ.

Тус байгууллагаас мэдээлснээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд айлын хашаа байшин шар усанд автсан тухай дуудлагыг өчигдөр 16:18 цагт хүлээн авчээ.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагч нар иргэний 6х5 метрийн хэмжээтэй байшинд орсон таван тонн орчим усыг мотопомпоор соруулсан байна.

Өндөр уулын ам, гол устай ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цас, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн, сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сэрэмжлүүллээ.

Улаанбаатарт шар усны үерийн эрсдэлтэй бүсэд 1,487 айл өрх бий. Үүнээс

  1. Баянгол дүүрэгт 25
  2. Баянзүрх дүүрэгт 344
  3. Налайх дүүрэгт 238
  4. Сонгинохайрхан дүүрэгт 194
  5. Сүхбаатар дүүрэгт 739
  6. Хан-Уул дүүрэгт 76
  7. Чингэлтэй дүүрэгт 102 гээд нийт 38 хорооны айлууд байгааг мэдээлж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна1 цаг 34 минутын өмнөМонгол банхар дэлхийн аварга боллоо1 цаг 35 минутын өмнөЭмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ5 цагийн өмнөЧ.Шинэцэцэг “Иссык-куль”-ийн марафонд түрүүлээд эх орондоо ирэв5 цаг 1 минутын өмнөЭмээлт эко паркийн цэвэрлэх байгууламжийг барихад НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтарна5 цаг 1 минутын өмнөОХУ-ын засгийн газар огцорчээ5 цаг 2 минутын өмнөОлон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн5 цаг 3 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 цаг 4 минутын өмнөД.ТУУЛ: ЖИЛД 50,000,000 ДОЛЛАРЫН ЦАЛИН Ч АВАХ БОЛОМЖТОЙ5 цаг 5 минутын өмнөОюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.