Мөнгөний бодлогын хүүг бууруулж, 11 хувь болгов


5-р сарын 13
16 цаг 22 минут

Мөнгөний бодлогын хүүг бууруулж, 11 хувь болгов

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2024.05.13/ ээлжит бусаар хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэг хувиар бууруулж, 11 хувьд хүргэх шийдвэр гаргасан байна.

Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн гуравдугаар сард хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулан, 12 хувьд хүргэж байсныг төв банкнаас зарласан бол хоёр сарын дараа ийнхүү дахин нэг нэгжээр бууруулсан байна.

Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөнгөний бодлогын хүүг бууруулахад дараах хүчин зүйлс нөлөөлсөн гэж тайлбарлалаа. Үүнд, уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, үнэ, экспортын сэргэлт таатай байгаа эдий ч Үндэсний статистикийн хорооны урьдчилсан мэдээгээр 6,3 сая мал хорогдсон нь эдийн засгийн өсөлт саарах хүлээлттэй байгаа. Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээний хүрээнд олгож байгаа хөнгөлөлттэй санхүүжилтийг эс тооцвол бизнесийн зээл өсөөгүй байгаа нь зээл санхүүжилтийн нөхцөл чанга хэвээр байгааг илтгэж байгаа.

Иймд улирлын шинж чанартай ажилладаг эдийн засгийн гол салбаруудын үйл ажиллагаа идэвхждэг  улиралд санхүүгийн нөхцлийг сулруулж бодит эдийн засгийг дэмжих шаардлага үүссэн гэж үзэн, мөнгөний бодлогыг сулруулсан юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ3 цаг 42 минутын өмнөНЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв3 цаг 44 минутын өмнөМаргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ3 цаг 45 минутын өмнөХятадын хямд үнийн бодлого эдийн засагт аюул учруулж байна3 цаг 46 минутын өмнө"Зассан замууд эвдэрвэл хот хариуцахгүй"3 цаг 47 минутын өмнөСонгуулийн үеэр иргэд регистр, гэрийн хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ хамгаалахыг зөвлөв3 цаг 48 минутын өмнөНийслэлийн төсвийн тодотголд үер, усны гамшгаас сэргийлэхэд зарцуулах мөнгийг зургаан тэрбумаар бууруулжээ3 цаг 52 минутын өмнөЯпон, Хойд Солонгосын албан тушаалтнууд Монголд уулзжээ3 цаг 53 минутын өмнөХятадын хэрэглээний үнийн индекс дөрвөн сар дараалан өсжээ3 цаг 54 минутын өмнөАРДЧИЛСАН НАМЫНХАН ГОВИЙГ УСТАЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА4 цаг 40 минутын өмнөЛу.Гантөмөр: Эгийн голын цахилгаан станцыг ашиглалтад оруулна6 сар 12. 16:59Энэ оны эхний таван сард хууль бусаар мод бэлтгэсэн 139 гэмт хэргийг шийдвэрлэжээ6 сар 12. 16:55
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.