С.Эрдэнийн тэргүүлдэг Ардчилсан хүчний холбоо УИХ-ын сонгуульд АН-ыг дэмжихээ илэрхийллээ


5-р сарын 10
13 цаг 02 минут

Ардчилсан хүчний холбооны IV их хурал өнөөдөр болж байна. Тус холбооноос 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан Намыг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн АН-ын үнэт зүйл, үзэл санаанд харш үйлдэл, үйл ажиллагааг хөхиүлэн дэмжигч Монголын ардчилалд заналхийлэгч аливаа хүчний гар хөл болсон хэсэг бүлэг этгээдийг Ардчилсан Намаас нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг тус намын удирдлагад хүргүүлэхээр болжээ.  

Энэ талаар Ардчилсан хүчний холбооны тэргүүн С.Эрдэнэ “Энэ холбоо нь анх 2009 онд байгуулагдсан. Тухайн үед төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгосонтой холбоотойгоор баруун чиглэлийн үзэл санаа бүхий хүмүүсийг нэгтгэж, төрийн бус байгууллагын зохион байгуулалтад оруулах зорилгоор энэ холбоог байгуулсан. Өнөөдөр энэ холбооны 15 жилийн ой болж, IV их хурлаа хийж байна. Өнөөдрийн хурлаас Эрх чөлөөний тунхаг бичиг гаргана. Мөн хоёр тогтоолыг батална.

Бид хэн нэгнийг харлуулах зорилгоор мэдэгдэл гаргаж байгаа юм биш. Ардчиллын үнэт зүйлтэй санал нийлэхгүй хүмүүсийг битгий нэр дэвшүүлээч, үзэл санаандаа үнэнч байгаач гэдэг зарчмыг баримтлан тогтоол гаргаж байгаа” гэв.

“УИХ‑ын сонгуульд АН-ыг дэмжихдээ хэдэн хүнийг нэр дэвшүүлэхээр тохиролцсон бэ” гэдэг сэтгүүлчийн асуултад “Ардчилсан хүчний холбоо нь ямар нэгэн квот, тохиролцоог АН-тай хийгээгүй” гэдэг хариулт өглөө.

 
 
 
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.