“Авлига хорооллын хоёр блокийг нураана”


5-р сарын 14
12 цаг 35 минут

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос дараах тодруулгыг хийлээ.


-Зам засварын ажил эхэллээ. Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн газар авто зам шинэчлэх, үерийн далан шуудуу татах ажил хийгдэж байна вэ. Хэд орчим төгрөгийн төсөв төлөвлөсөн бэ? 

-Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 17 байршилд 19.5 км замыг шинэчлэх ажил хийгдэж байна. Зам засварын ажлыг иргэдэд хүндрэл учруулагүй байх зорилгоор шөнийн цагаар хийхээр төлөвлөөд ажиллаж байгаа.  Мөн хаасан замыг аль болох богино хугацаанд засварлаж дуусахаар төлөвлөөд явж байна.

Тухайлбал, Халдвартын эцсээс Наран туул зах хүртэлх авто зам, Вокзалаас ТБД андууд гэх зэргээр замын ажлууд явж байна. Жижиг нөхөөс мөн хийж байна.

Авто зам ашигласны төлбөрийн мөнгө Улаанбаатар хотын замыг засварлахад хүрэлцэхгүй байгаа.  Тийм учраас 150 тэрбум төгрөгөөр бонд гаргаж зам засвар хийхээр төлөвлөсөн.Энэ нь  эргээд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замаас болж ирэдийн машин эвдэрч байж болзошгүй. Энэнээс урьдчилан сэргийлэхэд ч ач холбогдолтой болох байх. Үерээс хамгаалах зорилгоор голын гольдрол дагуу баригдсан барилгыг буулгаж байна. Далан шуудууг хүчитгэн барих ажил хийж байна. Өнгөрсөн жил “Шунхлай” компанийн шатахуун түгээх станцыг буулгасан, мөн SOutlet-ыг буулгасан. Энэ жил голын гольдрол руу түрж орсон “Авлига” хорооллын хоёр блокийг нураана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Замын стандарт чанарт хэр анхаарч байна вэ. Шинээ зам тавилаа ч үерийн суваг шуудуу хийгээгүйгээс эргээд л эвдэрдэг?

-Ус тогтдог байршлуудыг Усны барилга геодези зураг зүйн газар гаргасан. Шинээр барьж байгаа авто зам бүрийг ус зайлуулах суваг, шуудуутай барьж байгаа. Тухайлбал, Дарь-Эхийн зам дээр маш их хэмжээний ус тогтдог байсан тул ус зайлуулах шугам тавилаа. Наадмаа хийдэг Төв цэнгэлдэхийн гадаах талбайд ус тогтдог тул шуудуу татаж байна.

Чанар стандартын дагуу зохих хяналтаа тавиад явж байгаа. Нэг зүйлийг анхааруулахад шинээр зам тавьсны дараа зам дээр будагч бодисоор тэмдэг тэмдэглэгээ хийсгээд илүүдэл бодис нь урссаныг зарим хүмүүс мэдэхгүйгээсээ  “Чанаргүй зам тавилаа” гэхчлэн буруу ташаа мэдээлэл цацаж байна.  Мэргэжлийн байгууллагууд барьж байгаа авто зам бүр дээр хяналтаа тавиад явж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ1 цаг 32 минутын өмнөНЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв1 цаг 34 минутын өмнөМаргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ1 цаг 35 минутын өмнөХятадын хямд үнийн бодлого эдийн засагт аюул учруулж байна1 цаг 36 минутын өмнө"Зассан замууд эвдэрвэл хот хариуцахгүй"1 цаг 37 минутын өмнөСонгуулийн үеэр иргэд регистр, гэрийн хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ хамгаалахыг зөвлөв1 цаг 38 минутын өмнөНийслэлийн төсвийн тодотголд үер, усны гамшгаас сэргийлэхэд зарцуулах мөнгийг зургаан тэрбумаар бууруулжээ1 цаг 42 минутын өмнөЯпон, Хойд Солонгосын албан тушаалтнууд Монголд уулзжээ1 цаг 43 минутын өмнөХятадын хэрэглээний үнийн индекс дөрвөн сар дараалан өсжээ1 цаг 44 минутын өмнөАРДЧИЛСАН НАМЫНХАН ГОВИЙГ УСТАЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА2 цаг 29 минутын өмнөЛу.Гантөмөр: Эгийн голын цахилгаан станцыг ашиглалтад оруулна6 сар 12. 16:59Энэ оны эхний таван сард хууль бусаар мод бэлтгэсэн 139 гэмт хэргийг шийдвэрлэжээ6 сар 12. 16:55
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.