Австралийн Худалдааны танхим Баялгийн сан дээр хамтран ажиллахаа илэрхийллээ


5-р сарын 6
15 цаг 14 минут

 УИХ-аар батлаад буй Үндэсний баялгийн сангийн тухай хуультай холбоотойгоор Монгол дахь Америк-Монголын худалдааны танхим (АмЧам), Европын болон Австралийн Худалдааны танхимаас хэвлэлийн хурал хийлээ.

 Монгол дахь Австралийн Худалдааны танхимын ТУЗ-ийн дарга, “Сэндвик Монгол” компанийн захирал Брэд Кларк энэ үеэр хэлэхдээ, “Аливаа улс орон Баялгийн сан байгуулахдаа нээлттэй, шилэн байдлыг эрхэмлэдэг. Энэ бол урт хугацаанд ашиг, орлогоо өгч, хувь хүртээдэг сан юм. Баялгийн санг ингэж харах ёстой. Нэг ёсондоо тухайн улс орон хойч үедээ үлдээж буй өв хөрөнгө юм. Энэ үүднээс Баялгийн сангийн талаар олон нийтэд ойлгуулах, боловсрол, нийгмийн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байдаг” гэдгийг тодотгон хэллээ.

 Австрали улс Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн туршлага их. Энэ талаар буюу Австралийн Худалдааны танхим Монгол Улсын Үндэсний Баялгийн сан дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Үндэсний Баялгийн сангийн тухай хууль гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт татвар, үйл ажиллагааны хувьд эргэж харах, зөвшилцөх зүйл бий. Ингэхгүй бол болгоомжлол, эргэлзээ, эрсдэл үүсгэж мэдэхээр байгаа талаар Америк-Монголын худалдааны танхим (АмЧам)-ын бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс хэллээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРДЧИЛСАН НАМЫНХАН ГОВИЙГ УСТАЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА7 минут 8 секундын өмнөЛу.Гантөмөр: Эгийн голын цахилгаан станцыг ашиглалтад оруулна6 сар 12. 16:59Энэ оны эхний таван сард хууль бусаар мод бэлтгэсэн 139 гэмт хэргийг шийдвэрлэжээ6 сар 12. 16:55Винисиус Жуниорыг "сармагчин" гэж доромжилсон гурван хөгжөөн дэмжигч найман сар хорих ялаар шийтгүүллээ6 сар 12. 16:50Хумхаа өвчин тараагч шумуул олширчээ6 сар 12. 16:48Элсэлтийн шалгалтад орохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлнэ6 сар 12. 16:48Хууль зөрчсөн үйлдлийг яаралтай шалгаж, хариу өгөхийг шаардав6 сар 12. 16:45БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн төрийн айлчлал өндөрлөлөө6 сар 12. 16:44УДБЭТ “Жизель” балет, “Чио Чио Сан” дууриар 61 дэх улирлын тоглолтоо хаана6 сар 12. 16:43БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргийн хамт дурсгалын мод тарилаа6 сар 12. 16:37АРДЧИЛСАН НАМЫН НЭР ДЭВШИГЧИД 1 ДҮГЭЭР ТОЙРОГТ СУРТАЛЧИЛГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ6 сар 11. 17:01Өөрийн нас, өндөрт тохирсон скүүтер, дугуй унаж, замын хөдөлгөөний дүрмээ мөрдөхийг НЭМҮТ зөвлөлөө6 сар 11. 16:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.