Ё.Басхүү ДАШТ-ий хос хүрэл медальтан болов


5-р сарын 9
13 цаг 11 минут

Дохагийн ДАШТ-ий дэвжээ манайханд хатуухан байсныг хэлэх хэрэгтэй. Учир нь ДАШТ эхэлсэн анхны өдрөөс татами дээр гарсан жүдочид дараалан ялагдаж, үзэгчдийн суудалд шилжсээр байсан нь спорт сонирхогчдыг гонсойлгож орхисон. 

Харин "Доха-2023" жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Ё.Басхүү хүрэл медалиар энгэрээ мялааж дэлхийн хос медальтан болсноор хөгжөөн дэмжигчдээ баярлуулав.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд "Токио-2020" олимпын мөнгө, "Будапешт-2021" ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Важа Маргвелашвилиг нэмэлт цагт даралтаар ялж шагналын тавцанд зогссон юм.

“Будапешт-2021” ДАШТ-ий хүрэл медальт, 2022 оны Азийн аварга ОУХМ Ё.Басхүү эхний даваанд хийлсэн. Харин 1/16 шигшээд "Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпын мөнгөн медальт, өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга, IJF-гийн нэрийн өмнөөс барилдаж буй орос жүдоч Абрек Нагучевийг торгуулиар сөхрүүлж, шөвгийн 16-д багтсан. 

Шөвгийн 8-д Молдавын Лучиан Димитрескуг цэвэр ялснаар шалгарсан бол, 1/4 шигшээд өнгөрсөн жилийн Ташкентын татамид шөвгийн 16-д ялагдаж байсан ЕАШТ-ий хошой хүрэл медальт Италийн Элиос Манзитай таарч, даагаа нэхэн барилдааныг даанч сайхан хийж, этэх мэхээр цэвэр ялсан юм.

Харин шигшээ барилдаанд дэлхийн хошой алт, нэг мөнгөтэй Японы алдарт жүдоч Жоширо Марүяматай 8 минут үргэлжилсэн гайхалтай тэмцлийг хийж, нэмэлт цагт вазаригаар ялагдаж, аваргын төлөөх барилдаанаас мултарсан ч, алтын дайтай хүрэл медаль авсан нь бахархууштай.

Монголын жүдочдоос ДАШТ-ээс хоёроос дээш медаль хүртсэн тав дахь тамирчин нь Ё.Басхүү болж байна. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Д.Сумъяа, М.Уранцэцэг, гавьяат тамирчин Г.Болдбаатар нар ийм амжилтыг үзүүлж байлаа.

Түүнийг ДАШТ-ий хос медальтан болсон мэдээний дор спорт сонирхогчдын “Бахархам сайхан үзсээн. Аргагүй л жингийн шилдгүүд шигшигдээд л хоорондоо үздэг юм байна. Жинд нь Олимп, дэлхийн аваргууд, медальтан гээд 10-аад тамирчин оролцсон, жинхэнэ тулааныг үзүүлсэн тэмцээн болж байна. Тааврын дагуу Маруяматай үзнэ, ялна, Абег яах бол гэж бодож байсан ч таавар жоохон алдлаа. Жингийн хоёр Японыг манай Басхүү л чичрүүлж ялж, ялагдаж дундална. Өөр хэн ч биш”, “Жоохон тэвчээр алдаж яарчих шиг боллоо. Торгуулиар дутуу гаргах гэж ажиллаад, банкаа нилээд дундалж жоохон идэвх сулрах шиг боллоо. Гэхдээ яахав ээ... ялах гэж дайрч яваад дутуу мэх хийж хий өшиглөөд унасан. Дэлхийн хошой хүрэл медалиа авна аа хө. Манай тамирчдад Басхүү шиг ажилладаг, дандаа давшиж явдаг, үзэхэд урамтай, сэтгэл догдлуулж өндөлзүүлдэг хүн өчигдөр, өнөөдөртөө алга. Маргаашнаас байх болно л гэж найдна”, “Х.Болдбаатар дасгалжуулагч өөрөө яг ид барилдаж байх үедээ Кензо Накамураг яг ингэж ажиллаж илүүрхэж яваад цагийн төгсгөлд цуцаад, үнэлгээ алдаад хожигддог байсан атлаа Ё.Басхүү дээр яг ингэж тактикийн алдаа гаргаж байх юм. Үндсэн цагт биш нэмэлт цагт ингэж ажилласан бол Маруямаг буудчихаар л байлаа” гэх мэт сэтгэгдлүүд хөвөрсөөр байгаа нь түүнийг ямар зиндааны жүдоч болохыг харуулж байна.

Ё.Басхүүгийн хувьд алдарт жүдоч, МУГТ Х.Болдбаатарын шавь билээ. Энэ утгаараа тэр бас өөрийн багшийг баярлуулж чадсан. Монголчуудаа ч огшоож чадлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ2 цаг 41 минутын өмнөНЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв2 цаг 43 минутын өмнөМаргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ2 цаг 44 минутын өмнөХятадын хямд үнийн бодлого эдийн засагт аюул учруулж байна2 цаг 45 минутын өмнө"Зассан замууд эвдэрвэл хот хариуцахгүй"2 цаг 47 минутын өмнөСонгуулийн үеэр иргэд регистр, гэрийн хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ хамгаалахыг зөвлөв2 цаг 47 минутын өмнөНийслэлийн төсвийн тодотголд үер, усны гамшгаас сэргийлэхэд зарцуулах мөнгийг зургаан тэрбумаар бууруулжээ2 цаг 51 минутын өмнөЯпон, Хойд Солонгосын албан тушаалтнууд Монголд уулзжээ2 цаг 52 минутын өмнөХятадын хэрэглээний үнийн индекс дөрвөн сар дараалан өсжээ2 цаг 53 минутын өмнөАРДЧИЛСАН НАМЫНХАН ГОВИЙГ УСТАЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА3 цаг 39 минутын өмнөЛу.Гантөмөр: Эгийн голын цахилгаан станцыг ашиглалтад оруулна6 сар 12. 16:59Энэ оны эхний таван сард хууль бусаар мод бэлтгэсэн 139 гэмт хэргийг шийдвэрлэжээ6 сар 12. 16:55
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.