АН: МҮОНРТ-д тавьсан шаардлагын хариугаа өнөөдөр авна


5-р сарын 14
12 цаг 34 минут

Ардчилсан намаас өнгөрсөн долоо хоногт /2024.05.09/ МҮОНРТ-ийн захирал Г.Гэрэлд шаардлага хүргүүлсэн. Тодруулбал, хууль зөрчиж бусдын нэр хүндэд халдсан агуулгатай нэвтрүүлэг нийтэд түгээсэнтэй холбоотой шаардлага өгч, ажлын гурав хоногт хариу өгөхийг мэдэгдсэн билээ.

Тэгвэл АН-ын МҮОНРТ-д хүргүүлсэн шаардлагын хариуг өгөх хугацаа өнөөдөр /2024.05.14/ дуусна. Шаардлагын хариуг өгөөгүй тохиолдолд дараа, дараагийн арга хэмжээнд шилжинэ гэсэн юм.

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Л.Болормаагийн мэдээлснээр, улс төрийн зорилготой, захиалгатай нэвтрүүлэг гаргасандаа МҮОНРТ-ийн удирдлагууд эфирээр уучлалт гуйх, хариуцлага алдсан албан тушаалтанд арга хэмжээ авахыг анхааруулж байна. Шаардлагын хариуг ирэх хүртэл бид шат дараатай шаардлагуудыг өгнө.

МҮОНРТ-ийн 2024 оны тавдугаар сарын 7-ны өдрийн "Системийн авилга" гэх улс төрийн агуулгатай нэвтрүүлэг түгээсэн нь олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-т ОНРТ үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах, иргэний эрхийг хүндэтгэх, ил тод байдал, аж ахуй нэгж байгууллага, албан тушаалтан, улс төрийн намын эрх ашгийн үндэсний эрх ашгийг дээдэлнэ гэж заасан байдаг. Мөн 8-р зүйлийн 8.1-т ОНРТ нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлаг, спорт зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан хөтөлбөрийг техникийн болон мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж, нийтийн хүртээл болгон, 8.3-д ОНРТ нь ялгаварлан гадуурхалт, иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл бэлтгэж хүргэхгүй гэдгийг илтэд зөрчсөн байна.

МҮОНРТ нь улс төрийн ухуулга, сурталчилгаа явуулж олон нийтийн эрх ашгийг илтэд зөрчлөө.

Тус телевиз бол үндсэндээ айл өрхийн төлсөн хураамжаар үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл хураамж нь хангалтгүй байна гэж гомдоллодог. Улс төрийн ухуулга хийж байгаагаас дүгнэхэд тус телевиз намын хараат болж байна гэж дүгнэхэд хүрч байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн ээлжит сонгуулийн жил эхэлсэн өдрөөс хойш бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараахыг хориглосон байдаг. Гэтэл МОҮНРТ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж, УИХ-ын ээлжит сонгуулийг шударгаар явуулахад саад учруулж байна. ОНРТ-ийн тухай хуулийн 8-р зүйлийн 8.4-т олон нийтийн радиа телевиз хөтөлбөрийн бодлого болон энэ хуульд нийцэж байгаа эсэхэд үндэсний зөвлөл нь хяналт тавина гэж заасан байдаг. Энэ заалтыг ч зөрчиж байна. Иймд ОНРТ-ийн зөвлөл тавдугаар сарын 7-нд гарсан нэвтрүүлгээр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж, хэлэлцэж, залруулга хийхийг шаардаж байна.

МҮОНРТ-ийн удирдлагаас явуулж буй дээрх үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг авч, энэ төрлийн хууль зөрчсөн нэвтрүүлэг дахин гаргахгүй байхыг шаардаж байна.

Шаардлагын хариуг ажлын гурав хоногт хүргүүлэх, үгүй бол дараагийн хүсэлтийг өгнө гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ6 сар 13. 17:36НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв6 сар 13. 17:34Маргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ6 сар 13. 17:33Хятадын хямд үнийн бодлого эдийн засагт аюул учруулж байна6 сар 13. 17:32"Зассан замууд эвдэрвэл хот хариуцахгүй"6 сар 13. 17:30Сонгуулийн үеэр иргэд регистр, гэрийн хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ хамгаалахыг зөвлөв6 сар 13. 17:30Нийслэлийн төсвийн тодотголд үер, усны гамшгаас сэргийлэхэд зарцуулах мөнгийг зургаан тэрбумаар бууруулжээ6 сар 13. 17:26Япон, Хойд Солонгосын албан тушаалтнууд Монголд уулзжээ6 сар 13. 17:25Хятадын хэрэглээний үнийн индекс дөрвөн сар дараалан өсжээ6 сар 13. 17:24АРДЧИЛСАН НАМЫНХАН ГОВИЙГ УСТАЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА6 сар 13. 16:38Лу.Гантөмөр: Эгийн голын цахилгаан станцыг ашиглалтад оруулна6 сар 12. 16:59Энэ оны эхний таван сард хууль бусаар мод бэлтгэсэн 139 гэмт хэргийг шийдвэрлэжээ6 сар 12. 16:55
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.