Архитектор, дэд профессор Б.Адъяагийн үндэсний дурсгалт уран барилгын талаар”Монголын үндэсний архитектурын дурсгал судлал” номын нээлт боллоо


1-р сарын 12
16 цаг 12 минут

Зохиогч  уг номондоо түүхийн эх сурвалж, археологийн олдвор, эрдэмтэн судлаачдын бүтээл зэрэгт тулгуурлан өөрийн олон жилийн шинжилгээ, судалгаанд үндэслэн Монголын архитектурын үүсэл хөгжил, түүхийн үечлэл, нэр томъёог цэгцтэй  ойлгомжтой болгон улмаар Монголын Үндэсний Архитектурыг онолын түвшинд тодорхойлсон байна. Нүүдэлчдийн гэх тодотголтой эртний уран барилгын дурсгалангууд, инженерийн байгууламжуудыг нүүдэлчид өөрсдийн ахуйн соёл, шашин шүтлэг, зан үйл, хэрэглээндээ тохируулан төлөвлөж, барьж бүтээж байсан төдийгүй эдгээр нь зуун зуун дамжин улам боловсронгуй болж хөгжиж байсныг тодруулан таниулахад энэхүү номын нэгэн зорилго оршиж байгаа юм.

 Мөн анх удаа “Монголын дурсгалт уран барилгын суурь судалгааны төрөлжсөн бүдүүвч”-ийг цэгцлэн боловсруулсан ба энэхүү бүдүүвч /схем/ зураглал нь Монгол Үндэсний архитектурын хөгжил, түүхийг гүнзгийрүүлэн судлахад чиг баримжаа болох, цаашлаад судалгаа шинжилгээний тулгуур үндэслэл болж өгөх чухал ач холбогдолтой юм. 

Энэхүү бүтээлийн эдгээр ач холбогдол, шинэлэг байдлыг үнэлэн Монголын Архитекторуудын эвлэлийн захиалгаар Монголын улсын Соёлын яамнаас уг номыг эрхлэн хэвлүүлсэн байна. 

“Монголын үндэсний архитектурын дурсгал судлал”  номын нээлт

2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрын 14 цагт

 Монголын архитекторуудын эвлэлийн “Архитектор” ордонд боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.