М.Оюунчимэг: Ахмадууд автобусанд суухаас эхлээд эрх нь зөрчигдөж байгаа тул тэднийг хүндэтгэхэд чиглэсэн заалтыг хуульд оруулъя


5-р сарын 15
16 цаг 00 минут

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ хуулийн өөрчлөлтөд "Ахмад настны талаарх иргэд, байгууллага, олон нийтийн ойлголт хандлагыг сайжруулах, ахмад настны хуримтлуулсан мэдлэг, туршлагыг залуу үедээ өвлүүлэх, тэднийг сонсох, ахмад настныг нийгэм, олон нийтийн дунд сайн сайхан ажиллаж, амьдрах нөхцөлийг дэмжих зорилгоор ахмадын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 01, ахмадын долоо хоногийг аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд тэмдэглэнэ" гэдэг заалт тусгажээ. 

Дээрх заалттай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг санал гаргав. Тэрбээр "Ахмадуудтай уулзаж байхад залуучуудад ахмад үеэ хүндэтгэх, соён гэгээрүүлэх ажлыг түлхүү явуулах шаардлагатай байна. Тэгэхгүй бол автобусанд суухаас эхлээд бидний эрх зөрчигдөж байна гэдэг санал гаргаж байсан.

Гэтэл ахмадын өдрийг долоо хоногийн турш зохион байгуулна гэдэг нь хязгаарлагдмал болоод байна. Тиймээс он сар заахгүйгээр ийм ажил зохион байгуулна гэдгийг тодорхой зааж өгвөл зүгээр байх.  Ахмад настныг хүндэтгэх ёс уламжлалыг хүүхэд багачуудад ойртуулахын тулд энэ асуудлыг боловсролын хуультай уяж, сургалт маягаар оруулж ирмээр байна" гэдэг санал гаргав. 

Харин Ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа “Энэ хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа ахмад настнуудаа бүхий л талаар хөгжүүлье, чанартай наслалтыг бий болгоё, ёс уламжлалаа өвлүүлье гэдэг тал дээр анхаарсан. Аравдугаар сарын 1-нийг дэлхийн олон улсад ахмадын өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс ч энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн уламжлалтай. Гэхдээ зөвхөн энэ өдрийг тэмдэглээд өнгөрөөх бус илүү өргөн хүрээг хамруулъя гэдэг үүднээс өдрийг нь нэмж өгсөн. Ёс уламжлалаа өвлүүлэх, ахмад настныг хүндлэх асуудлыг одоо хэлэлцүүлгийн шатанд байгаа Хүмүүнлэг боловсролын хуульд тусгасан" гэдэг хариулт өглөө. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

М.Золбоо: Таван шарын нүхэн гарцын зам дээр түгжрэл үүсээд буй нь бүрэлдэхүүн хэсгийн ажил дуусаагүйтэй холбоотой9 сар 20. 15:00Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг буруутгав9 сар 20. 15:00Яармагийн бүсэд автобусны шинэ чиглэл нэмэгджээ9 сар 20. 14:58Зеленскийн шинэ төлөвлөгөөтэй Байден танилцана9 сар 20. 14:57Илиа Мазанэк: Чех Улсад жил бүр 1,000 монгол иргэн ажиллуулдаг байсан. Энэ оноос квотыг нэмэгдүүлж 3,000-д хүргэсэн9 сар 20. 14:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно9 сар 20. 14:55"Зээлжих зэрэглэл өссөнөөр 14 мега төсөл хэрэгжих боломжтой"9 сар 20. 14:54“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ9 сар 20. 14:53Европын парламент Э.Гонсалесийг Венесуэлийн ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрчээ9 сар 20. 14:52И.Маскийн ажилтнууд К.Харрисыг илүүтэй дэмжиж байна9 сар 19. 15:53Энэ амралтын өдрүүдэд хоол зүйч, сэтгэл зүйч нар бүх насныханд зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө9 сар 19. 15:05Авлигатай тэмцэх зөв ч хэлмэгдүүлж болохгүй9 сар 19. 15:04
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.