Ноолуурыг долоодугаар сараас самнасан хэлбээр гаргаж эхэлнэ


5-р сарын 10
12 цаг 58 минут

Энэ жил өвөлжилт хаваржилт хүнд, зудтай байснаас малчид ноолуураа хожуу самнаж эхэлсэн байна.

 ХАА-н түүхий эд, бараа бүтээгдэхүүний биржийн мэдээллээр малчид өнгөрсөн жил 4 дүгээр сарын 10-наас эхлэн ноолуур тушааж байсан бол энэ жил 4 дүгээр сарын 20-нд эхний ноолуур орж иржээ. Зудад 3 сая ямаа хорогдсон дүнгээр тооцоход энэ хаврын ноолуур бэлтгэл нэг мянган тонноор дутуу байх талаар мэдээллээ.

 “Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээллээр өнөөдрийн байдлаар ноолуурын үнэ кг нь:

Зүүн бүсийн аймгуудад 150.000-155.000 төгрөг,

Баруун аймгуудад 150.000-155.000 төгрөг,

Төвийн аймагт мөн 150.000-155.000 төгрөг,

Говийн аймгуудад 120.000-140.000 төгрөгийн үнэтэй байна.

 Өнгөрсөн оны хавар кг нь 160 мянган төгрөгөөс эхэлж байсан ноолуурын үнэ ханш энэ хавар 185 мянган төгрөгөөс эхэлжээ. Ноолуур кг нь 120-155 мянган төгрөг байна. 

Манай улс ноолуурыг угаасан болон самнасан байдлаар экспортолж байна. Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 19-нд гаргасан тогтоолоор ноолуурыг зөвхөн самнасан хэлбээр гаргахаар болсон. Уг тогтоол энэ оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. 

Самнасан ноолуурын гол импортлогч орон нь Итали улс болжээ. Удаалаад БНСУ, Энэтхэг, Франц, Япон зэрэг улс орж байна. Угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д гаргадаг. 

Нэмж мэдээлэхэд, манай улс сүүлийн жилүүдэд дунджаар 9500 тонн ноолуур бэлтгэж байна. Үүнээс 7000 тонныг экспортод гаргадаг. Үлдсэн 2500 тонныг дотоодын үйлдвэрүүд боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгож арилждаг. 2023 онд ХАА-н биржээр дамжуулан 6300 тонн ноолуур экспортод гаргажээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.