“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ


5-р сарын 15
16 цаг 03 минут

Зэсийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр огцом өсөж, сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаагаа тонн нь $10,000 даваад байна.

Голдмэн Сакс хөрөнгө оруулалтын банкны шинжээчид энэ түүхий эдийг “шинэ газрын тос” гэж өргөмжилжээ.

Ийнхүү эрэлт нь нэмэгдсэнтэй холбоотойгоор дэлхий даяар зэсийн хулгай газар аваад байна.

Австралийн цагдаагийн байгууллага өчигдөр буюу Мягмар гарагт барилгын гурван гүйцэтгэгчийг зэсийн хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Тэд энэ оны хоёрдугаар сараас хойш гэрээт байгууллагаасаа $1.6 саяын үнэтэй зэс кабель хулгайлж, хар зах дээр зарсан нь илэрсэн байна.

Цагдаа нар бас Сидней орчмын хог хаягдал цуглуулах газруудаас их хэмжээний хулгайн зэс кабель илрүүлснээ мэдээлжээ.

Цэвэр эрчим хүчний шилжилт, цахилгаан автомашин үйлдвэрлэл дэлхийн зах зээлд зэсийн эрэлтийг нэмэгдүүлж байгаа.

Цахилгаан автомашины түүхий эд болдог никель, литии зэрэг металлуудын эрэлт ч нэмэгдээд байна.

Олон Улсын Зэс Судлалын Групп (International Copper Study Group) байгууллага энэ металлын 2024 оны нийлүүлэлтийн илүүдлийг 467,000 тонн гэж тооцоолж байснаа саяхан 162,000 тонн болгон эрс буруулжээ.

Панамын “Cobre Panama” зэсийн уурхай хаагдсан, дэлхийн хамгийн том олборлогч Чилийн Codelco үйл ажиллагааны асуудал, төслийн сааталтай тулгарсан зэрэг нь нийлүүлэлтийн тасалдалд нөлөөлж байна.

Codelco-гийн олборлолт эхлүүлэхээр төлөвлөж байсан Эквадорын Ллуримагуа дахь уурхайн үйл ажиллагаа бас зогсжээ.

Хиймэл оюуны технологийн тэсрэлт зэсийн хомсдолыг нэмэгдүүлэх тухай Trading Economics байгууллага мэдээлсэн байна.

Гэхдээ зэсийн үнийн өсөлт тийм удаан үргэлжлэхгүй гэж зарим шинжээчид үзэж байгаа гэнэ.

“Хятадын металл хэрэглэдэг гол салбаруудын эрэлт сулрах шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн тул үнийн өсөлт цааш удаан үргэлжлэхгүй гэж үзэж байна” гэж Capital Economics байгууллагын түүхий эдийн шинжээч Киран Томпкинс ярьжээ.

ING банкны түүхий эдийн стратегич Эва Мантей энэ таамагтай санал нийлж байгаагаа илэрхийлсэн юм.

Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хомсдол дэлхий даяар зэсийн хулгайг нэмэгдүүлж байна. Гэмт хэрэг ховор гардаг Сингапурт цагдаа нар барилгын талбайгаас зэс кабель хулгайлсан хүнийг баривчилсан тухай мэдээ өнгөрсөн онд тарж байв.

Европын орнуудад төмөр зам дагуу татсан холбооны зэс кабелийг хулгайлах хэрэг сүүлийн үед нэмэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.