Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2024.05.13/ ээлжит бусаар хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэг хувиар бууруулж, 11 хувьд хүргэх шийдвэр гаргасан байна.
Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн гуравдугаар сард хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулан, 12 хувьд хүргэж байсныг төв банкнаас зарласан бол хоёр сарын дараа ийнхүү дахин нэг нэгжээр бууруулсан байна.
Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөнгөний бодлогын хүүг бууруулахад дараах хүчин зүйлс нөлөөлсөн гэж тайлбарлалаа. Үүнд, уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, үнэ, экспортын сэргэлт таатай байгаа эдий ч Үндэсний статистикийн хорооны урьдчилсан мэдээгээр 6,3 сая мал хорогдсон нь эдийн засгийн өсөлт саарах хүлээлттэй байгаа. Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээний хүрээнд олгож байгаа хөнгөлөлттэй санхүүжилтийг эс тооцвол бизнесийн зээл өсөөгүй байгаа нь зээл санхүүжилтийн нөхцөл чанга хэвээр байгааг илтгэж байгаа.
Иймд улирлын шинж чанартай ажилладаг эдийн засгийн гол салбаруудын үйл ажиллагаа идэвхждэг улиралд санхүүгийн нөхцлийг сулруулж бодит эдийн засгийг дэмжих шаардлага үүссэн гэж үзэн, мөнгөний бодлогыг сулруулсан юм байна.
Сэтгэгдэл бичих