Дэлхийн тэргүүлэгч гүрнүүд хуурамч бараатай тэмцэнэ


5-р сарын 13
16 цаг 24 минут

Дэлхийн тэргүүлэгч гүрнүүд хуурамч бараатай тэмцэнэ

Япон, АНУ, Европын холбоо хамтран цахим луйврын гэмт хэрэгтэй тэмцэхээр ажиллаж байна. Олон улсын тээвэр хөгжихтэй зэрэгцэн цахим орчинд бараа бүтээгдэхүүн хуурамчаар үйлдэж, борлуулах болсноор хохирогчдын тоо дэлхий дахинд ихэссэн. Тиймээс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага цахим дэлгүүрийн платформ болох "Amazon.com Inc",  "Rakuten Group Inc" зэрэгтэй хамтран ажиллана.

Хуурамч бүтээгдэхүүний эдийн засагт үзүүлэх нөлөө асар их болж, Хятад болон бусад хөгжиж буй орнуудад ийм төрлийн бараа бүтээгдэхүүн олноор үйлдвэрлэгдэж, худалдаанд гарч байна. Өндөр эдийн засагтай орнуудаас бүрддэг Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хувьд хөгжиж буй орнуудын цахим худалдаачдад хуурамч бараанаас үүсэх хохирол асар өндөр байдаг тул сэргийлэх үйл ажиллагаа явуулах нь чухал юм.

Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 2022 оны сүүлээр хуурамч худалдаатай тэмцэх ажлын хэсэг байгуулж, дөрөвдүгээр сараас эхлэн Засгийн газрын түвшинд энэ талаар хэлэлцэж эхэлсэн. Цахим худалдаанд удирдамж тогтоосноор хуурамч гутал, хувцас, цүнх, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг  барааг худалдаалахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ. Түүнчлэн засгийн газрууд хуурамч барааг устгах хууль тогтоомжийг боловсруулахаар төлөвлөж байна. Оюуны өмчийн эрх нь зөрчигдсөн компаниуд зохих хуулийн дагуу арга хэмжээ авах боломжтой болохын тулд худалдагчдад хатуу шалгуур тавьж, оператор компанийн баталгаажуулалтыг шаардах юм байна.

Эх сурвалж: Japan Today

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.