Олон улсын Монгол судлалын XVI бага хурал АНУ-д боллоо


2-р сарын 14
12 цаг 03 минут

“Олон улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний XVI бага хурал” АНУ-ын Смитсониан хүрээлэнд энэ сарын 2-3-нд амжилттай болсон тухай ГХЯ мэдээлжээ. 

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Монгол Соёлын төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг хуралд Жорж Вашингтоны их сургууль, Пенсильванийн их сургууль, Канзасын их сургууль, Роджерс их сургууль, Делаверийн их сургууль, Жонс Хопконс их сургууль, Мичиганы их сургууль, Баруун Вашингтоны их сургууль, Зүүн Тенниси мужийн их сургууль, АНУ-ын Төрийн Департаментын харьяа дипломат институт, Лондон хотын Коуртаулд урлагийн институтийн эрдэмтэн судлаач оролцсон байна. 

Монгол Улсаас СУИС, "Сити" их сургууль, Монгол Улсын консерватори, Оуэн Латтимор судлалын төвийн нийт 33 эрдэмтэн, судлаач илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.  

Элчин сайд Ө.Батбаяр бага хурлыг нээж хэлэхдээ, АНУ монгол судлалын баялаг түүх, өв сантай, дэлхийн монгол судлалын цаашдын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо нэн чухал юм гэдгийг онцоллоо.

Тэрбээр, Хойд Америкийн монгол судлалын бүсчилсэн хурлыг тогтмолжуулан өргөжүүлэх шаардлагатай байгааг хэлэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол судлалыг эрчимтэй хөгжүүлэх, олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд 5 жил тутам зохион байгуулдаг Олон улсын монголч эрдэмтний их хурлыг гурван жил тутамд зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу, Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлыг 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар ГХЯ, Монгол судлалын Үндэсний зөвлөл, Олон улсын монгол судлалын холбоо зэрэг байгууллага хамтран ажиллаж байна гэв.

Бага хурлын үеэр “Монголын түүх”, “Уран зохиол”, “Соёл урлаг”, “Хэл шинжлэл”, “Оуэн Латтимор судлал”, “Номын сан ба мэдээллийн технологи”, “Жендэрийн асуудал”, “Боловсрол” зэрэг салбар хуралдаан болжээ. Түүнчлэн, Смитсониан хүрээлэнд Монголын Байгалийн гэрэл зургийн нийгэмлэгийн “Mongolia Captured” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ.

Зочид төлөөлөгчид конгрессын Номын сангийн Азийн хэсэгт байрлах Монголтой холбогдолтой ховор ном, бүтээлтэй танилцсан байна. Энэ удаагийн хурлыг АНУ-ын соёлын салбарын хамгийн нэр хүндтэй байгууллагын нэг “Смитсониан институт” хүрээлэнд зохион байгуулснаар онцлог байсныг ГХЯ-наас мэдээллээ. 

Хоёр өдөр үргэлжилсэн хуралд, нийт 150 гаруй зочид төлөөлөгч оролцжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 цаг 54 минутын өмнөМонгол банхар дэлхийн аварга боллоо5 цаг 55 минутын өмнөЭмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ9 цаг 19 минутын өмнөЧ.Шинэцэцэг “Иссык-куль”-ийн марафонд түрүүлээд эх орондоо ирэв9 цаг 20 минутын өмнөЭмээлт эко паркийн цэвэрлэх байгууламжийг барихад НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтарна9 цаг 20 минутын өмнөОХУ-ын засгийн газар огцорчээ9 цаг 21 минутын өмнөОлон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн9 цаг 22 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна9 цаг 23 минутын өмнөД.ТУУЛ: ЖИЛД 50,000,000 ДОЛЛАРЫН ЦАЛИН Ч АВАХ БОЛОМЖТОЙ9 цаг 24 минутын өмнөОюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.