Өндөр халуурч, бөөлжвөл эмнэлэгт хандахыг зөвлөв


11-р сарын 28
14 цаг 47 минут

БНХАУ-д сүүлийн үед уушгины хатгалгаа нэмэгдсэн гэх мэдээлэл цацагдаж байгаа. Анх арваннэгдүгээр сарын 13-нд Бээжин, Манжуур зэрэг хойд бүсэд уушигны хатгалгаа нэмэгдэж байна гэдэг мэдээллийг БНХАУ-ын талаас хийсэн. Тэгвэл эл асуудлаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өгөв. Энэ нь улс орнуудад хаалттай орчинд дэгдэлт хэлбэрээр бүртгэгддэг, нянгийн гаралтай халдвар аж.

 Монгол Улсад ч уг халдвар хязгаарлагдмал орчинд бүртгэгддэг, өөрөө эдгэдэг өвчлөл юм байна. Манай улсад энэхүү нянгийн гаралтай халдварыг антибиотикоор эмчилдэг ажээ. Шинж тэмдэг нь амьсгалын дээд замаар илэрдэг ч бага насныхан халдвар авсан тохиолдолд хатгаа болж хүндрэх эрсдэлтэй. Тэр дундаа тав хүртэлх настай хүүхэд энэ вирусээр өвчилбөл хүндрэх эрсдэлтэй, томчууд хөнгөн тусдаг. 

Хэрвээ хүндэрвэл эмнэлэгт хэвтэх бөгөөд тав хүртэлх насны хүүхдүүд тусвал хүндрэх эрсдэлтэй халдвар аж. Урд хөршид тархсан амьсгалын замын энэ өвчлөл манай улсад илэрсэн тохиолдолд эм, антибиотикийн хангамж хангалттай байгааг ХӨСҮТ-өөс онцлов. 

Монгол Улсад энэхүү микоблазм тархах эрсдэл хэр өндөр байна вэ гэдэг дээр ХӨСҮТ, Гааль, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг хамтран эрсдэлийн үнэлгээ хийхэд “дунд” гэж гарчээ. Уг үнэлгээг цаашид ч үргэлжлүүлэн хийнэ. Оношлохдоо PCR шинжилгээгээр оношилдог. Цар тахлын үед оношилгоо сайжирсан тул түүнийг илрүүлэх чадавхтай гэж үзжээ. Амьсгалын замын уушгины хатгааны үед илэрдэг, халуурдаг, чихний үрэсвэл болдог тул эмнэлгийн байгууллагад хандаж, оношилгоо хийлгэх шаардлагатай. 

Уг халдварын асуудлаар ХӨСҮТ нь 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай онлайн уулзалт хийхээр болжээ.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна4 цаг 7 минутын өмнөМонгол банхар дэлхийн аварга боллоо4 цаг 8 минутын өмнөЭмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ7 цаг 33 минутын өмнөЧ.Шинэцэцэг “Иссык-куль”-ийн марафонд түрүүлээд эх орондоо ирэв7 цаг 34 минутын өмнөЭмээлт эко паркийн цэвэрлэх байгууламжийг барихад НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтарна7 цаг 34 минутын өмнөОХУ-ын засгийн газар огцорчээ7 цаг 35 минутын өмнөОлон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн7 цаг 36 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна7 цаг 37 минутын өмнөД.ТУУЛ: ЖИЛД 50,000,000 ДОЛЛАРЫН ЦАЛИН Ч АВАХ БОЛОМЖТОЙ7 цаг 38 минутын өмнөОюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.