Ухаан алдаж унатлаа ажиллах соёл олныг эгдүүцүүлэв


5-р сарын 10
13 цаг 01 минут

Ухаан алдаж унатлаа ажиллах соёл олныг эгдүүцүүлэв

Хятадын хамгийн том хайлтын систем болох "Baidu" компанийн олон нийттэй харилцах албаны дарга Ку Жингийн саяхан нийтэлсэн цуврал бичлэг шуугиан тариад байна. Тэрбээр цуврал бичлэгээрээ ухаан алдаж унатлаа ажиллах соёлыг алдаршуулсан юм.

Түүний хэлсэн "гашуун" үгсээс дурдвал, "Би ажилчдынхаа сайн сайхны төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй. Би чиний ээж биш", "Удирдлагынхаа талаар гомдол гаргасан доод албан тушаалтнуудаас өшөө авна. Тэр хүнийг энэ салбарт ажиллахааргүй болгож чадна", "Би хүүгээ ямар ангид сурдагийг мэдэхгүй. Тийм ихээр ажилдаа автсан", "Хэрэв та олон нийтийн харилцааны чиглэлээр ажилладаг бол амралтын өдрүүдийг бүү хүлээ. Утсаа 24 цаг асаалттай байлгаж, хариу өгөхөд үргэлж бэлэн бай" гэх мэт байна.

"TikTok"-ийн хятад хувилбар болох "Douyin" дээр нийтлэгдсэн уг бичлэгийн төлөө Ку Жинг Лхагва гаригт уучлал гуйжээ.

"Baidu" компани энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Ку Жинг уучлал гуйхдаа "Миний бичлэгүүд компанийн байр суурийг илэрхийлээгүй. Бичлэгээ нийтлэхээсээ өмнө компаниасаа зөвшөөрөл аваагүй. Зохисгүй видео бичлэгүүд нь олон нийтэд манай компанийн үнэт зүйлс, компанийн соёлын талаар буруу ойлголт өгөхөд хүргэсэнд хүлцэл өчье. Би алдаанаасаа суралцаж, бусадтай харилцах арга барилаа сайжруулж, хамт ажиллагсаддаа илүү анхаарал тавих болно" гэжээ.

Энэхүү шуугиантай бичлэгүүд нь Хятадын технологийн салбарын ажилтнуудын ажил, амьдралын тэнцвэр хэрхэн алдагдаж буйг илэрхийлнэ гэж үзэв. "Алибаба"-ийн үүсгэн байгуулагч Жэк Магийн нэрлэснээр "996 ажлын соёл" гэж Хятадад бий. Өөрөөр хэлбэл, энэ нь долоо хоногийн зургаан өдөр өглөөний 09:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл ажиллахыг хэлнэ. "Энэ соёлын нэг хэсэг байх нь хэн бүхний хувьд аз ерөөл" гэж Жэк Ма хэлсэн байдаг.

Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.