ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накада тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн уулзав


5-р сарын 14
15 цаг 40 минут

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Шуничи Накада тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд ноён Ш.Накадагийн хийж буй хүнсний зонхилох хэрэглээнээс хүнсний бус хэрэглээ рүү шилжих судалгаа нь Монгол Улсын хөгжилд нэн чухал шаардлагатай болохыг уулзалтын эхэнд тэмдэглэв. Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накада хэлэхдээ, бид хуримтлуулсан туршлагаа олон улсад танилцуулдаг ба энэ удаад Монголын нөхцөл байдалтай танилцан судалгаа хийж, Япон Улсын хөдөө аж ауйн хөгжил, өнөөгийн нөхцөл байдал, уг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хоршоо болон бусад нэгжийн бүтцийн талаарх мэдээлэл, мөн хүнсний аюулгүй байдал сэдвийн хүрээнд мэдээлэл бэлтгэсэн бөгөөд цаашид хамтран ажиллахад таатай байх болно гэлээ.

 Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накадагийн боловсруулсан судалгаагаар хэлэлцүүлэг зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв.

 Уулзалтад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.Масарү болон албаны бусад хүмүүс байлцсан бөгөөд талууд сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.