Ноолуурыг долоодугаар сараас самнасан хэлбээр гаргаж эхэлнэ


5-р сарын 10
12 цаг 58 минут

Энэ жил өвөлжилт хаваржилт хүнд, зудтай байснаас малчид ноолуураа хожуу самнаж эхэлсэн байна.

 ХАА-н түүхий эд, бараа бүтээгдэхүүний биржийн мэдээллээр малчид өнгөрсөн жил 4 дүгээр сарын 10-наас эхлэн ноолуур тушааж байсан бол энэ жил 4 дүгээр сарын 20-нд эхний ноолуур орж иржээ. Зудад 3 сая ямаа хорогдсон дүнгээр тооцоход энэ хаврын ноолуур бэлтгэл нэг мянган тонноор дутуу байх талаар мэдээллээ.

 “Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээллээр өнөөдрийн байдлаар ноолуурын үнэ кг нь:

Зүүн бүсийн аймгуудад 150.000-155.000 төгрөг,

Баруун аймгуудад 150.000-155.000 төгрөг,

Төвийн аймагт мөн 150.000-155.000 төгрөг,

Говийн аймгуудад 120.000-140.000 төгрөгийн үнэтэй байна.

 Өнгөрсөн оны хавар кг нь 160 мянган төгрөгөөс эхэлж байсан ноолуурын үнэ ханш энэ хавар 185 мянган төгрөгөөс эхэлжээ. Ноолуур кг нь 120-155 мянган төгрөг байна. 

Манай улс ноолуурыг угаасан болон самнасан байдлаар экспортолж байна. Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 19-нд гаргасан тогтоолоор ноолуурыг зөвхөн самнасан хэлбээр гаргахаар болсон. Уг тогтоол энэ оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. 

Самнасан ноолуурын гол импортлогч орон нь Итали улс болжээ. Удаалаад БНСУ, Энэтхэг, Франц, Япон зэрэг улс орж байна. Угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д гаргадаг. 

Нэмж мэдээлэхэд, манай улс сүүлийн жилүүдэд дунджаар 9500 тонн ноолуур бэлтгэж байна. Үүнээс 7000 тонныг экспортод гаргадаг. Үлдсэн 2500 тонныг дотоодын үйлдвэрүүд боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгож арилждаг. 2023 онд ХАА-н биржээр дамжуулан 6300 тонн ноолуур экспортод гаргажээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Б.Бат-Эрдэнэ: Зүүн бүсэд миний рейтинг тасархай байгаа5 сар 22. 16:59Ховдын баг Говьсүмбэрийг дийлж, Алтан цомын төлөө туналаа5 сар 22. 16:59"Оросын үүргийг биелүүлэхээр үүргэвчээ үүрээд явж байгаа хүү бол Х.Баттулга"5 сар 22. 16:58Ялагдал сэтгэл зүйн дархлааг суулгаж, шилдэг тамирчдыг амжилтад хөтөлнө5 сар 22. 16:56Монгол Улс 2026 оныг Олон улсын мал аж ахуй эрхлэгчдийн жил болгох санаачилгыг НҮБ баталжээ5 сар 22. 16:55П.Галрагчаа: Олон хүний зүтгэлээр тахийн удам тасрах аюулаас аврагдсан5 сар 22. 16:54Олон улсын Биологийн олон янз байдлыг хамгаалах өдөр тохиож байна5 сар 22. 16:53“Улаанбаатар марафон”-д 20 мянга гаруй хүн бүртгүүлжээ5 сар 22. 16:50Автомашингүй өдрөөр 20 гаруй худалдааны төв амарна5 сар 22. 16:45“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал ирэх сард болно5 сар 22. 16:37НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно5 сар 21. 15:50"Оюутан цагдаа" хөтөлбөрт 150 оюутан хамрагджээ5 сар 21. 15:49
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.