о нэгтгэх зорилгоор “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний IV чуулган Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо боллоо.
Эмэгтэй уурхайчдын дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, ойлголтоо нэгтгэх зорилгоор “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний IV чуулган Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо боллоо.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга чуулганыг нээж, уурхайчин эмэгтэйчүүдэд хандаж мэндчилгээ дэвшүүлэн, уул уурхайн салбарын эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлуудыг бодлогын хэмжээнд хэрхэн анхаарах, цаашдын бодлого чиглэлд ямар асуудлыг тусгах талаар танилцууллаа. “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний IV чуулган "Хүртээмжтэй уул уурхайн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо" агуулгын хүрээнд уурхайчин эмэгтэйчүүдийн оролцоог хангах, уурхайчин гэр бүлийн асуудлыг өргөн хүрээнд харж, шийдлийг олох зорилгоор үндсэн хоёр хэсэгтэйгээр үргэлжлэв. Чуулганд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын 300 гаруй уурхайчин эмэгтэй оролцож, өөрсдийн дуу хоолойгоо хүргэлээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Жендэрийн Үндэсний Хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр, Оюу толгой ХХК-ийн орон нутаг хариуцсан ерөнхий менежер Г.Сугар нар чуулганд оролцож мэндчилгээ дэвшүүлэв.
“Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний анхдугаар чуулганыг 2018 онд Эрдэнэт ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотноо зохион байгуулж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан бол II чуулган 2019 онд Улаанбаатар хотноо Төрийн ордонд “Хамтын хүч, хөгжлийн гарц” уриан дор зохион байгуулагдаж байв. Харин 2021 онд “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь” сэдвийн хүрээнд III чуулганыг цахимаар зохион байгуулж, чуулганаас тухай бүр санал, зөвлөмж, уриалга гарч, бодит ажлууд хийгдсэний үр дүнд салбарын эмэгтэйчүүд нэгдэн нийлж, асуудлаа хэлэлцдэг жишиг загвар тогтжээ.

Сэтгэгдэл бичих