170,000 хуурамч еврог Монгол Улсын хилээр нэвтрүүлж, арилжааны банканд солиулсан хэрэгт 10 иргэнийг шалгаж эхэлжээ


4-р сарын 29
11 цаг 09 минут

Хуурамч еврог Монгол Улсын хилээр нэвтрүүлж, иргэд, ААН-д их хэмжээний хохирол учруулах гэж байсныг илрүүлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн "Гадаад улсын иргэдтэй хамтран валют хуурамчаар бэлтгэх, ашиглах гэж оролдсон иргэн Д-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Урьдчилсан байдлаар 170,000 орчим евро буюу 600 сая орчим төгрөгийн валютыг улсын хилээр энэ оны гуравдугаар сард нэвтрүүлж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг арилжааны гурван банкны салбарт хуурамч еврог солиулж, мөнгөн дэвсгэрт болгох ажлыг зохион байгуулжээ. Уг хэрэгт 5-6 монгол, гадаадын гурав, нийт 10 иргэн шалгагдаж байна.

Хуурамч еврогийн дэвсгэртүүдийг мөнгө тоологч машинд хийхэд алдаа заахгүй, энгийн хүний нүдээр харахад ялгагдахааргүй жинхэнэ мэт хийцлэлтэй байсныг мэргэжилтнүүд хэлж байна. 

Энэ мэтээр иргэдийг залилах, хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулах эрсдэлтэй байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя" гэж мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хянан шалгах түр хорооны сонсгол энэ сарын 21, 22-нд болно5 сар 14. 15:52С.Баярбилэг: Уран зургууд алдагдсан хэргийг мөрдөн шалгах явцад тодорхой орон байранд нэгжлэг хийсэн5 сар 14. 15:495.1 тэрбум төгрөгийн хохиролтой 14 хэргийг шалгаж байна5 сар 14. 15:47ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накада тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн уулзав5 сар 14. 15:40“Авлига хорооллын хоёр блокийг нураана”5 сар 14. 12:35АН: МҮОНРТ-д тавьсан шаардлагын хариугаа өнөөдөр авна5 сар 14. 12:34"Зоос гоёл"-ын уулзвараас СУИС хүртэлх замыг засах тул нийтийн тээврийн Ч:8, Ч:9, Ч:35 зэрэг долоон чиглэлийг түр өөрчилнө5 сар 14. 12:33Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгана5 сар 14. 12:32"Санал авахын төлөө улс орныхоо эдийн засгийг золиослож болохгүй"5 сар 14. 12:31Есөн дүүргийн 33 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалаа болно5 сар 14. 12:24“Даль цэцгийн баяр” Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын эвент болон өргөжиж байна5 сар 13. 16:28"Эхийн алдар" одон олгох шалгуурт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 13. 16:25
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.