Олон улсын бүжгийн өдөр тохиож байна


4-р сарын 29
11 цаг 03 минут

Олон улсын бүжгийн өдөр өнөөдөр тохиож байна. 

ЮНЕСКО-гийн шийдвэр ёсоор 1982 оноос эхлэн дэлхийн улс орнуудад бүжгийн өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Дөрөвдүгээр сарын 29 бол Францын нэрт балетмейстер Жан-Жорж Новерийн мэндэлсэн өдөр бөгөөд түүнийг дэлхийн орчин үеийн балетын эцэг хэмээн нэрлэдэг аж. Жан-Жорж Новерийг бүжгийн онолч, бүжгийн урлагт хамгийн том өөрчлөлт хийсэн гавьяатан гэж дэлхийн урлаг судлаачид үнэлдэг билээ. Түүнийг бүжгэн жүжигт баатарлаг дүр төрх болон эмгэнэлт байдлыг харуулсан шинэ өнгө төрхий бий болгосон гэж үздэг.

Тэрбээр 1759 онд тэрээр тайзны зураач, найруулагч, хөгжмийн зохиолч болон бүжигчдийн хамтын хөдөлмөрийн талаар “Бүжгэн жүжиг болон бүжгийн урлагт бичсэн захидал” хэмээх номоо нийтлүүлж байжээ.

Энэ өдөр манай улсад анх удаа зохион байгуулж буй “World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024” тэмцээний хаалт буюу Гала тоглолт УДБЭТ-ын тайзнаа болно. Тоглолтод тус тэмцээний шилдгүүд оролцох юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ3 цаг 20 минутын өмнө"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"3 цаг 22 минутын өмнө"Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг энэ сарын 18-ны 22:00 цагаас түр хааж, засварлана3 цаг 23 минутын өмнөМ.Оюунчимэг: Ахмадууд автобусанд суухаас эхлээд эрх нь зөрчигдөж байгаа тул тэднийг хүндэтгэхэд чиглэсэн заалтыг хуульд оруулъя3 цаг 24 минутын өмнө"Өсвөр насны хүүхдүүд машин жолоодох сонирхолдоо хөтлөгдөж хулгайн гэмт хэргийн холбогдогч болж байна"3 цаг 24 минутын өмнө“Цалинтай ээж”–ийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлнэ3 цаг 30 минутын өмнөСонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй бол хуулийн хариуцлага хүлээнэ3 цаг 31 минутын өмнөЗасгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргав3 цаг 32 минутын өмнөГурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ3 цаг 32 минутын өмнө“Шинжлэх ухааны ажилтны улсын II их хурал”-ын хүрээнд 4 салбар хуралдаан болно3 цаг 33 минутын өмнөХянан шалгах түр хорооны сонсгол энэ сарын 21, 22-нд болно5 сар 14. 15:52С.Баярбилэг: Уран зургууд алдагдсан хэргийг мөрдөн шалгах явцад тодорхой орон байранд нэгжлэг хийсэн5 сар 14. 15:49
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.