Олимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ


4-р сарын 24
15 цаг 30 минут

Кембрижийн их сургуулийн багш, олимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп номынхоо нээлтийг Монголд хийлээ. 

Тодруулбал ялалтын тухай үзэл бодлыг өгүүлэх “Алсуур ялалт” номынхоо нээлтийг Шангри-Ла зочид буудалд өнөөдөр (2024.04.24)-нд зохион байгуулж, уншигчидтай уулзсан юм. 

Түүний намтрыг товч танилцуулбал:

  • Сэлүүрт завины тамирчин байхдаа гурван удаа олимпын наадамд оролцсон бөгөөд 2003 оны ДАШТ-ий тэргүүн байр, 2004 оны олимпын наадмын мөнгөн медальт тамирчин юм.
  • 10 гаруй жил Их Британийн Гадаад Харилцааны Яаманд олон улсын хэлэлцээрийн хэлтэст дипломатч байсан.
  • Кембрижийн их сургуулийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрт багшаар ажилладаг. 

Эдгээр туршлагадаа үндэслэн туурвисан “Алсуур ялалт” номын тухай зохиолч Кэт Бишоптой ярилцлаа. 



-Сайн байна уу. Энэхүү номын ерөнхий агуулгыг тайлбарлана уу? 

-21 дүгээр зуунд олон цогц асуудлыг шийдэхийн тулд ялалт, амжилтыг бид арай өөр өнцгөөр харах хэрэгтэй болж байгаа. Энэ нь дан ганц бие хүн биш хамтдаа суралцаж, хөгжих тухай ойлголт юм.

Хамтран хөгжиж суралцсанаар цаашид урт хугацаандаа олон боломжийг нээлттэй болгодог. Өөрөөр хэлбэл амжилт гэдэг бол зөвхөн онц дүн авах, уралдаан тэмцээнд түрүүлэх, ашиг орлого олох тухай ойлголт биш. 

-Амжилттай амьдрах гэдэг нь элбэг хангалуун болохоос илүү амар тайван, асуудал багатай байх тухай ойлголт гэж зарим хэсэг нь тайлбарладаг. Үүнийг та хэрхэн харж, номонд тусгасан бэ?

-Утга учиртай, амар амгалан, тайван байх гэсэн гурван философиор илэрхийлэгдэж байгаа. Үүнийг гурван "C" хэмээн тодорхойлсон. 

  • Clarity буюу зорилгоо тодорхойлох
  • Constant learning буюу тасралтгүй суралцах
  • Connection буюу хүмүүстэй холбоо харилцаатай байх.

Тухайлбал найз нөхөд, танил тал зэрэг бүхий л төрлийн харилцаа эргээд хүний амьдралыг утга учиртай, бүрэн дүүрэн болгож өгдөг. Цаашилбал эдгээр нь бидний сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлөхүйц хүчин зүйл болно. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Энэхүү номын агуулгад ялалт, амжилтыг чухам ямар тодотголоор илэрхийлж байгаа вэ? 

-Амжилт нь байнгын олон хувилбарт, утга учиртай шалгуур дээр суурилдаг.

Таны чухалчилж үздэг бусад салбарууд, туршлага, сургалт хөгжлийн талбарууд, таны хөгжүүлж, хөрөнгө оруулалт хийхийг хүсэж буй харилцаа, нийгмийн нөлөө гэх мэтчилэн. 

-Та олон салбарт өөрийгөө сорьж, хөгжүүлдэг юм байна. Тэгвэл номын зохиогчийн хувьд өөрийгөө танилцуулна уу? 

-Бусдаас өөрөөр бодож, сэтгэснээр тодорхой хэдэн салбарт амжилт үзүүлсэн болов уу. 

Мэдээж аливаа зүйлээс суралцах маш их дуртай. Суралцсан туршлагадаа тулгуурлан энэ философио бодит амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж байна. 

-"Алсуур ялалт" номыг бичих болсон сэдэл санаа хэрхэн яаж төрсөн бэ? 

-Өмнө нь олимпын гурван удаагийн тэмцээнд оролцож байсан. 

Гэхдээ эхний хоёртоо сайн оролцож чадаагүй. Яагаад гэвэл эргэн тойронд байгаа хүмүүсийг өрсөлдөгч гэж харж байсан. 

"Бүх хүнтэй өрсөлдөж, илүү гарах ёстой", "Сул дорой байдлаа харуулж болохгүй" гэх сэтгэл зүйтэй байлаа. Ингээд олимпын хоёр дахь тэмцээндээ ороод есдүгээр байранд орсон. Энэ нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, хямралд оруулсан удаатай. 

Миний бодол, хандлага намайг хойш татаж, ахиц дэвшил авчрахгүй байгааг анзаарсан. Улмаар өөр арга бодож эхэлсэн гэсэн үг. 

Сүүлийн 20 гаруй жил спортоор хичээллэхдээ ойлгосон хэд хэдэн зүйл бий. 

Ганцаараа хичээж, ганцаараа бусадтай өрсөлдөх биш хамтдаа нийтээрээ тасралтгүй суралцсанаар бүгдээрээ суралцаж, сайжирдаг. Энэ санаа бол номын маань гол үзэл. 

Шинэ шийдлийг олохын тулд бүгд хамтдаа эрэл хайгуул хийж, нэгдэж ажиллах хэрэгтэй.

Мөн тэрбээр "Спортод биеийн хүч эсвэл техникээр бусдыг даван дийлэх нь боломжгүй зүйл. Хамгийн чухал нь багийн гишүүд хоорондоо холбогдож, нэгнийгээ сайтар ойлгох нь зүйтэй. 

Харин дипломат харилцаанд хүн хоорондын бат бэх харилцаа нь тухайн хурцадсан нөхцөл байдлыг сайжруулах цорын ганц хүчин зүйл болно" гэдгийг хэлж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 9 дэх жилдээ зохион байгуулна2 цаг 2 минутын өмнөСЕХ-нд сонгогчид олноороо шилжсэн мэдээлэл ирээгүй2 цаг 4 минутын өмнө“Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан хохирогчид долоо дахь хоногтоо өлсгөлөн зарлаж байна2 цаг 4 минутын өмнө3х3: Монголын шигшээ IV байрт орж, "Парис 2024"-оос мултрав2 цаг 7 минутын өмнө“Хөсөг трейд”, “Сүү”, “Монгол нэхмэл”-ийн үнэт цаасны ханш хамгийн их өсжээ2 цаг 9 минутын өмнөГадаад дахь монголчууд ирэх сарын 20-23-нд санал өгнө2 цаг 11 минутын өмнөТ.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй2 цаг 12 минутын өмнөДайны сүүдэр туссан "Улаан өндөгний баяр"2 цаг 13 минутын өмнөАвстралийн Худалдааны танхим Баялгийн сан дээр хамтран ажиллахаа илэрхийллээ2 цаг 15 минутын өмнөҮ.Оюунзул: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4-5 дахин их мод тарьж ургуулах болсон2 цаг 16 минутын өмнөП.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА5 сар 3. 19:45ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.