Олон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна


4-р сарын 23
15 цаг 33 минут

 Итали улсад жил бүр зохион байгуулагддаг "Festival dell’ oriente" олон улсын наадамд манай улсаас 30 гаруй аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна. 

Энэхүү фестивальд Монгол Улс анх удаа зочин орноор оролцож байгаа бөгөөд зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Мишээл экспо" ХХК ажиллаж байна. Харин дэмжигч байгууллагаар Итали улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Хөдөлмөр, нийгмийн, хамгааллын яам оролцож байгаа юм. 

Дэлхийн улс орнуудын түүх, соёл урлаг, ёс заншил, өв уламжлалыг сурталчлан таниулах зорилготой “FESTIVAL DELL’ORIENTE” наадам нь Италийн Ром, Наполи, Перужа, Милан, Турин зэрэг 10 том хотод жил бүр болдог уламжлалтай. Фестивальд Энэтхэг, Хятад, Япон, Тайланд, Өмнөд Солонгос, Индонез, Малайз, Вьетнам, Бангладеш, Монгол, Балба, Шри-Ланка, Мьянмар зэрэг Азийн 20 орчим улс тогтмол оролцдог ажээ. 

Эдгээр орон фестивалийн үеэр жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний худалдаа, урлагийн тоглолт, үндэсний хоолны амталгаа, үндэсний хувцас, цайны урлаг, уламжлалт анагаах ухаан, дуу, бүжиг, тулааны урлаг болон уламжлалт гар урлалын бүтээлээ танилцуулдаг байна. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА7 цаг 5 минутын өмнөТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56Монголын сэтгүүлчид дэлхийн нүдээр5 сар 3. 14:55УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо5 сар 3. 14:52Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль бодсон бол ийм галтай асуудал оруулж ирэхгүй байсан5 сар 3. 14:50ЦЕГ: Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчилжээ5 сар 3. 14:49Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 3. 14:48Хүүхэд багачуудад зориулсан уламжлалт "Spotlight International Art 2024" арга хэмжээ болно5 сар 3. 14:47“Go Mongolia”-г энэ амралтын өдрүүдэд Токио хотод зохион байгуулна5 сар 3. 14:46Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо5 сар 3. 14:45Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав5 сар 3. 14:43Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ5 сар 2. 17:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.