Ц.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй


4-р сарын 23
15 цаг 26 минут

Ц.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлд шүүх байгууллагын байрыг шинээр барих, шүүгч нарын орон тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг тусгажээ.

Сүүлийн жилүүдэд шүүхээр асуудлаа шийдүүлэх маргаан эрс өссөнөөс шүүгч нарын ажлын ачаалал эрс өссөн төдийгүй байр шинээр барих асуудал тулгарч байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 116 шүүх үйл ажиллагаа явуулж байгаа бол 520 орчим шүүгч ажиллаж байна. Нэг шүүгчид 700 гаруй нэхэмжлэх ногддог аж.

Шүүхийн байрны асуудлыг шийдвэрлэхэд эхний удаад 43 байр барих шаардлага бий. Үүнд нийт 459 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардаж буй. Хэрэв дээр дурдсан санхүүжилтийг төсөвт тусгаж өгвөл ойрын 2-3 жил дотор шүүхийн байрыг шийдвэрлэх боломжтой. Шүүх байгууллагын зүгээс байр барихад шаардлагатай санхүүжилтийг төсөвт суулгуулах хүсэлт тавьдаг ч танадаг байна. Тухайлбал, 2024 оны төсөвт Хан-Уул дүүрэгт баригдах шүүхийн цогцолбор байранд зориулж 24 тэрбум төгрөгийг 2024 оны төсөвт суулгуулах санал хүргүүлсэн ч таван тэрбум болгон танажээ. Иймээс дээрх төсөвт суулгасан таван тэрбумын санхүүжилтээр шүүх байрны карказыг зангидуулаад ч болов хөрөнгийг татуулахгүй байхаар ажиллаж буй юм байна. Одоогоор улсын хэмжээнд Завхан аймгийн шүүх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх актлагдсан байранд үйл ажиллагаа явуулдаг бол Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Увс, Хэнтий, Хөвсгөл, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн шүүх прокурортой нэг байранд үйл ажиллагаа явуулдаг байна. Дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-2020 онд байгуулагдсан УИХ Б.Энхбаярыг ажлын хэсгийн ахлагч болгох гэж бараг дайн шиг юм дотроо болсон.  Шүүхийн хуулийн ажлын хэсгийн ахлагчийг тавихгүй гээд. Бид сүүлийн хэдэн жил шүүхийн хөрөнгө оруулалт, шүүхийн сахилгын хороо гээд энэ бүгдийг шийдэж өгсөн. Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд УИХ-ын гишүүд очтол “Анх удаа ирлээ” гэсэн.  Бүхэл бүтэн улс томоохон оролцогчтой шүүх хурал хийх гэхэд танхим байхгүй.

Компанийн шүүгч гэдэг юм анхан,дунд, дээд шатанд байгаа гэсэн яриа  одоо ч байна. Улстөрчдийн шүүгч байгаа гэдэг яриа одоо ч байна.

Шүүгч нарт шахалт шаардлага дарамт байгааг мэдэж байгаа. Засгийн газрын гишүүн байхдаа ч би  хэлж байсан. Шүүх эрх мэдэлтэй ноцолдсон ямар ч дарга албан тушаалтан түүхэндээ дийлж байсан тохиолдол байхгүй. Шударгаар хэлэх хэрэгтэй. Султан хаан ч гэсэн шүүгч нараа солих гээд чадаагүй. Пакистан улс Дээд шүүхийн шүүгч нар нь ажил хаялт зарлаад явж байсан тохиолдол бий. Шүүх эрх мэдэлтэй зөв харилцах ёстой. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд орж ирсэн үү гэвэл үгүй. Ажил хийгдэж байна. Улс төрийн нөлөөллөөс алга болгох тухай. Шүүхийн сахилгын хороо ямар дарамт үзүүлж байна, судалж үзэх ёстой. Авлигатай тэмцэх газар ямар дарамт үзүүлж байна, судалж үзэх ёстой. Шүүгч нар дарамтад байгаа гэж яригдаад байгаа. Шүүгч нарын орон тоог нэмнэ гэж байна, орон байрнаасаа шалтгаалаад хүн нэмж авч чадахгүй байсан.

Шүүхийнхээ орон байрны асуудлыг эхлээд шийдэх нь зөв. Шүүхийг хэт шүүмжлэх, хэт халдан довтлох нь төр улсыг сулруулах аюултай.  Тодорхой шүүгч нар дээр хариуцлага тооцох. Зарим нь цвээрлэгээ хийх юм яриад байгаа.  Маш болгоомжтойгоор хууль зүйн хүрээнд хийх ёстой.

Гар хөл нь болоод байгаа тодорхой хүмүүсээс болж л асуудал үүсээд байгаа. Шүүхийг бэжүүлэх асуудлыг сөргүүлж тавьж болохгүй. Зарим нь цалинг нь хасна танана гэж байх шиг. Шүүгч, мөрдөгч нарын ажлын ачаалал маш их ихэссэн. Энэ тотгоолыг баталж өгөх ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллагад дээд зэргээр хангах ёстой. Шүүх нь гэмт хэргийн хамгийн эцсийн байдлаар тогтоосон нотлох баримтууд дээр үндэслэж эцсийн шийдвэр гаргадаг. Энэ бүхэн цахимд байх юм бол тэр аюултай хакеруудын дайралтад өртөж, хэрэг  байхгүй болохыг байг гэх газаргүй. АНУ -ын Пентагон гэдэг байгууллага хакерын дайралтад байнга өртөж байна. Шүүх байгууллага хавтаст хэргийг цаасан сууриар нь хадгалах ёстой.

Гэмт хэрэг зохион байгуулалттай болж байна. Дуулиант хэргүүд гэж яриад байдаг, энэ хэргүүд зохион байгуулалттай хэлбэрт шилжиж байна.  Асар их мөнгөний оролцоотой болж байна. Энэ этгээдүүд өөрсдийн хэргийг баллах, нотлох баримтаа нуух, байхгүй болгоход мөнгийг хайр найргүй цацаж байна.

Хакеруудад асар их мөнгө төлөөд хийчихнэ. Монголын төрд өнөөдөр маш сайн программист инженерүүд байхгүй.  Төрийн албан хаагчидтай ижил нөхцөлөөр цалинжуулдаг учраас хувийн хэвшлүүд рүү шилжсэн. Тийм учраас төрийн байгууллагууд хувийн аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж, программ зохиолгож байгаа.  Программ чинь хувьд байна гэдэг тэр хувийн нөхрийн гарт байна. Хувийн программистад баталгаа байхгүй, төрд байлаа ч хэцүү.  Шүүхийн ялангуяа гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой процессын асуудлуудыг цахим болгосон тохиолдолд шүүх өөртөө зориулж хамгийн өндөр зэрэглэлд баталгаатай хийгдсэн программ дээр явахгүй бол миний хэлсэн түрүүний эрсдэл учирна шүү.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА3 цаг 40 минутын өмнөТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв8 цаг 28 минутын өмнөМонголын сэтгүүлчид дэлхийн нүдээр8 цаг 30 минутын өмнөУИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо8 цаг 32 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Сонгууль бодсон бол ийм галтай асуудал оруулж ирэхгүй байсан8 цаг 34 минутын өмнөЦЕГ: Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчилжээ8 цаг 35 минутын өмнөТ.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй8 цаг 37 минутын өмнөХүүхэд багачуудад зориулсан уламжлалт "Spotlight International Art 2024" арга хэмжээ болно8 цаг 38 минутын өмнө“Go Mongolia”-г энэ амралтын өдрүүдэд Токио хотод зохион байгуулна8 цаг 39 минутын өмнөИргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо8 цаг 40 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав8 цаг 41 минутын өмнөИтэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ5 сар 2. 17:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.