Цагдаагийн машин мөргөлдсөн ослын техникийн дүгнэлт гараагүй гэв


4-р сарын 22
18 цаг 03 минут

Гадаад харилцааны яамны уулзвар дээр өнгөрсөн долоо хоногт /2024.04.16/ цагдаагийн албаны машин, жижиг суудлын машинтай мөргөлдөж, осолдсон. Ослын газар дээр харьяаллын дагуу нийслэлийн Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн гарч, хэмжилтийг хийж, мөрдөн шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Тус хэлтсээс ослыг шалгаж хариуцлага тооцсон эсэхийг цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах хариултыг өглөө.

Ослын улмаас хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд урьдчилсан байдлаар автомашины жолооч нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэх дүгнэлт гарсан байна.

Одоогоор мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд техникийн болон бусад дүгнэлт гараагүй байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА5 цаг 50 минутын өмнөТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56Монголын сэтгүүлчид дэлхийн нүдээр5 сар 3. 14:55УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо5 сар 3. 14:52Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль бодсон бол ийм галтай асуудал оруулж ирэхгүй байсан5 сар 3. 14:50ЦЕГ: Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчилжээ5 сар 3. 14:49Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 3. 14:48Хүүхэд багачуудад зориулсан уламжлалт "Spotlight International Art 2024" арга хэмжээ болно5 сар 3. 14:47“Go Mongolia”-г энэ амралтын өдрүүдэд Токио хотод зохион байгуулна5 сар 3. 14:46Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо5 сар 3. 14:45Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав5 сар 3. 14:43Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ5 сар 2. 17:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.