Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ


4-р сарын 12
15 цаг 41 минут

Улсын онцгой комиссоос долоо хоног бүрийн сондгой тоотой өдөр Монгол орны хаваржилтын нөхцөл байдлын мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр ээлжит мэдээлл хийхдээ манай орны нийт газар нутгийн 10 хувь цасан бүрхүүлтэй, зудтай аймаг, сумын тоо эрс буурсан гэдгийг онцлов. Гэхдээ шар усны үерийн аюул холдоогүйг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү санууллаа.

 Өчигдрийн байдлаар зудын улмаас хорогдсон малын тоо 6.6 саяд хүрчээ. Энэ нь нийт малын 10.2 хувьтай тэнцэж байгаа юм. Орон нутагт цаг агаар дулаарч, хэвийн хэмжээнд очиход эрт байгаа учраас хорогдсон малын тоо долоон саяд хүрэх магадлалтайг албаныхан онцоллоо. Өнгөрсөн өвөл болон хавар нүүрлэсэн цас зудын гамшгийн улмаас 100 хувь малгүй болсон өрхийн тоо 400-д хүрсэн бол малынхаа 70-аас дээш хувийг малчин айл хэдийн 4000 давжээ.

 Иргэд, аж ахуйн нэгж, хүмүүнлэгийн байгууллагуудаас ирүүлсэн тусламжийн бараа, материалыг тарааж дууссан бол хандивын мөнгийг одоогоор зарцуулаагүй байна. Тэгвэл хорогдсон малын сэг зэмийг устгах ажил удаашралтай, хүн хүч дутмаг байгаа аж. Одоогоор нийт хорогдсон малын сэг зэмийн 10 хувийг булж, устгалд оруулсан байна. Цаашид энэ ажлыг эрчимжүүлэх тал дээр анхаарч байгааг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү ярилаа.

 Өнөөдрөөс баруун аймгаас эхлэн хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. Гурван өдөр үргэлжлэх энэхүү цас, шуурга байгалийн гамшигт хэмжээнд хүрч болзошгүй. Тиймээс иргэд, тээвэрчид, малчид анхаарал болгоомжтой байж бага насны хүүхэд, өндөр настанг малд явуулахгүй байх, малаа шуурганд уруудуулахаас сэргийлэх зэрэг өөр өөрийн нөхцөлд тохирсон урьдчилан сэргийлэх арга хэрэглэж аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА4 сар 29. 15:57"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"4 сар 29. 12:02Уурхайчин эмэгтэйчүүд хүртээмжтэй уул уурхайн хөгжлийн асуудлаар чууллаа4 сар 29. 12:00Монгол Улс шүүх эрх мэдлийн бодлогын баримт бичигтэй боллоо4 сар 29. 11:10170,000 хуурамч еврог Монгол Улсын хилээр нэвтрүүлж, арилжааны банканд солиулсан хэрэгт 10 иргэнийг шалгаж эхэлжээ4 сар 29. 11:09Далайд сүйрсэн Титаник хөлгийн хамгийн баян зорчигчийн алтан цаг $1.5 саяар зарагджээ4 сар 29. 11:06"2024 оны сонгууль монголчууд хувь заяагаа шийдвэрлэх том сорилт болно"4 сар 29. 11:05Нийслэлийн үнэт цаас гаргахыг дэмжих талаар хэлэлцэнэ4 сар 29. 11:04Олон улсын бүжгийн өдөр тохиож байна4 сар 29. 11:03Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө4 сар 29. 10:44АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.