СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна


4-р сарын 11
13 цаг 28 минут

Эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг, оношлогоог эрчимжүүлэх зорилгоор Цэргийн төв эмнэлгийн явуулын эмнэлэг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Хоёр техник 20 хүний бүрэлдэхүүнтэй баг тус аймгийн есөн суманд ажиллана. 

Дээрх баг үзлэгийг дөрөвдүгээр сарын 4-нд Мөнххаан сумаас эхлүүлж, гурав хоногийн хугацаанд тус сумын 240 иргэнийг хамруулжээ. Одоогоор Уулбаян суманд ажиллаж байгаа бөгөөд Түвшинширээ, Халзан сумын иргэдийг давхар үзлэгт хамруулна. 

Нэг суманд 2-3 хоногийн хугацаанд ажиллаж байна. Зарим сумдад илүү олон хоногоор байрлаж зэргэлдээх сумдыг иргэдийг дуудаж үзлэг хамруулж байгаа. Гэвч иргэдийн идэвх төлөвлөж байснаас хангалтгүй байна. Сүхбаатар аймагт ажиллаж эхэлснээс хойш одоогоор гурван сумын 600 орчим иргэн үзлэгт хамрагдсан. Эндээс харахад иргэдийн дунд амны хөндийн өвчлөл, артерийн даралт ихсэлт, нүдний хуурайшилт, элэгний С вирусны халдвар зэрэг өвчлөл ихээр ажиглагдаж байна. Мөн хадврын эхэн үеийн тохиолдлууд ч гарч ирсэн. Бид шаардлагатай иргэдийг дараагийн шатлалын эмнэлэгт зуучилна.  Ингэхдээ манай эмнэлгаас гадна өөр хүссэн эмнэлэгтэй нь холбох боломжтой гэж үзлэгйн багийн ахлагч, Цэргийн төв эмнэлгийн их эмч, ахмад Б.Мөнхбат хэллээ. 

Асгат, Сүхбаатар, Түмэнцогтоос бусад сумдад тус баг хамт олон ажиллана. Ингэхдээ 18-аас дээш насны бүх иргэдийг урьдчилан сэргийлэх багц үзлэгт хамруулах бөгөөд үзүүлэх иргэд эрт илрүүлгийн багц үзлэгт ороогүй байх, 2019 оноос хойш ЭМД төлсөн байх шаардлагатайг анхаарууллаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА4 сар 29. 15:57"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"4 сар 29. 12:02Уурхайчин эмэгтэйчүүд хүртээмжтэй уул уурхайн хөгжлийн асуудлаар чууллаа4 сар 29. 12:00Монгол Улс шүүх эрх мэдлийн бодлогын баримт бичигтэй боллоо4 сар 29. 11:10170,000 хуурамч еврог Монгол Улсын хилээр нэвтрүүлж, арилжааны банканд солиулсан хэрэгт 10 иргэнийг шалгаж эхэлжээ4 сар 29. 11:09Далайд сүйрсэн Титаник хөлгийн хамгийн баян зорчигчийн алтан цаг $1.5 саяар зарагджээ4 сар 29. 11:06"2024 оны сонгууль монголчууд хувь заяагаа шийдвэрлэх том сорилт болно"4 сар 29. 11:05Нийслэлийн үнэт цаас гаргахыг дэмжих талаар хэлэлцэнэ4 сар 29. 11:04Олон улсын бүжгийн өдөр тохиож байна4 сар 29. 11:03Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө4 сар 29. 10:44АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.