АНУ-ын төлөөлөгч хоёр Солонгосын хилийн зурвасыг зорино


4-р сарын 9
14 цаг 36 минут

НҮБ дахь АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд энэ сарын 14-20-ны өдрүүдэд хоёр Солонгосын хилийн зурваст айлчилна. Тэрбээр Өмнөд Солонгос дахь Хойд Солонгосын дүрвэгсэдтэй уулзах аж. НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээний хэрэгжилт гацаанд ороод буй үед энэхүү айлчлал тохиож байна.

Тодруулбал, Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хязгаарлах зорилготой НҮБ-ын хориг арга хэмжээний хэрэгжилтийг хангаж сүүлийн 15 жилийн турш ажилласан шинжээчдийн зөвлөлийг шинэчлэхээс татгалзсан үйл явдал саяхан болсон. Уг шинжээчдийн зөвлөл нь олон үндэстний гишүүдээс бүрддэг. АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд хоригийг шүүмжилж, Хятад түдгэлзэж буй нь хэрэгжилтэд сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид үзэж буй. Харин Өмнөд Солонгосын төлөөлөгчид үүнийг "Гэмт хэрэгт баригдахгүйн тулд камержуулалтыг устгахтай адил" гэж зүйрлэжээ.

Линда Томас-Гринфилд айлчлалын хүрээнд Японыг мөн зорино. Хориг арга хэмжээний хүрээнд хоёр болон гурван талын хамтын ажиллагааг ахиулах нь түүний айлчлалын зорилго юм. Мөн 2000-аад оны эхээр Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн ар гэрийнхэнтэй уулзаж, 1945 онд АНУ-ын цөмийн бөмбөгдөлтөд өртсөн Нагасаки хотод зочлоно.

Харин хоёр Солонгосын хилийн зурваст айлчлахдаа Пёньянаас дүрвэсэн иргэд болон Евха Вомансын их сургуулийн оюутнуудтай уулзана.

Эх сурвалж: REUTERS

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятадын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц туршилтаар далайд гарчээ22 минут 27 секундын өмнөКим Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"5 сар 1. 16:06Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа5 сар 1. 16:05Гурил болон тэжээлийг өнөөдрөөс импортын татвараас чөлөөлөв5 сар 1. 16:03Орос, Хятадын хилийн авто замын боомтууд түр хаагдсан байна5 сар 1. 16:02"Төсвөөс хасагдсан төслүүдийн олонх нь эмнэлгийн барилга байна"5 сар 1. 16:02Шар өвс шатаасан хоёр иргэнийг тус бүр 100,000 төгрөгөөр торгожээ5 сар 1. 16:00С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана5 сар 1. 15:59Зүүн өмнөд Азид хэт халж, 30 хүн нас баржээ5 сар 1. 15:58“Харри Поттер”-ын шүтэн бишрэгч Британийн хамгийн олон цуглуулгатай хүн болжээ5 сар 1. 15:56ХХЗХ-оос сонгуулийн сурталчилгааг албан ёсны хаягнаас явуулах тухай МЭДЭГДЭЛ гаргажээ5 сар 1. 10:30“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно4 сар 30. 14:41
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.