"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн хуульд зургаадугаар сарын 14-нийг “Шүүхийн өдөр” гэж нэмнэ" гэв


4-р сарын 8
14 цаг 37 минут

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар 2024 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ.

1993 оны зургаадугаар сарын 14-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг анх баталсан. Шүүх байгуулах тухай хууль батлагдсан өдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдрийг “Шүүхийн өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмжээ.

Ингэснээр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх зэрэг иргэдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах зэргээр шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна.

Хуулийн төсөл нь нэг зүйлтэй байх бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд "Шүүхийн өдөр, 6 дугаар сарын 14” заалт нэмэхээр тусгажээ.

Хуульд нэмэлт оруулах тухай төслийг 2023 оны тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цахим хуудсанд санал авахаар байршуулахад иргэд, олон нийтээс санал ирүүлээгүй бөгөөд хуулийн төсөл батлагдаж, хэрэгжсэнээр улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардлагагүй гэв.

  • Нийтээр тэмдэглэх баярын өдөр гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг
  • Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг хэлнэ хэмээн уг хуульд заажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятадын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц туршилтаар далайд гарчээ3 минут 31 секундын өмнөКим Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"5 сар 1. 16:06Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа5 сар 1. 16:05Гурил болон тэжээлийг өнөөдрөөс импортын татвараас чөлөөлөв5 сар 1. 16:03Орос, Хятадын хилийн авто замын боомтууд түр хаагдсан байна5 сар 1. 16:02"Төсвөөс хасагдсан төслүүдийн олонх нь эмнэлгийн барилга байна"5 сар 1. 16:02Шар өвс шатаасан хоёр иргэнийг тус бүр 100,000 төгрөгөөр торгожээ5 сар 1. 16:00С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана5 сар 1. 15:59Зүүн өмнөд Азид хэт халж, 30 хүн нас баржээ5 сар 1. 15:58“Харри Поттер”-ын шүтэн бишрэгч Британийн хамгийн олон цуглуулгатай хүн болжээ5 сар 1. 15:56ХХЗХ-оос сонгуулийн сурталчилгааг албан ёсны хаягнаас явуулах тухай МЭДЭГДЭЛ гаргажээ5 сар 1. 10:30“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно4 сар 30. 14:41
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.