Э.Бат-Үүл: Ардын нам найман жил эрх барихдаа юу ч хийсэнгүй


4-р сарын 5
15 цаг 48 минут

Э.Бат-Үүл: Ардын нам найман жил эрх барихдаа юу ч хийсэнгүй

Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлээс дараах тодруулгыг хийлээ.


-МАН Улаанбаатар хотыг удирдаад найман жил болж байна. Энэ хугацаанд хотыг хөгжүүлж чадав уу?

-Ардын нам 2016 оноос хойш тасралтгүй найман жил засаг барьсан. Гэтэл  найман жил юу ч хийсэнгүй. Тэр битгий хэл 2012-2016 онд Ардчилсан намын засаг барихдаа эхлүүлсэн ажлыг зогсоосон төдийгүй үнэнд гүйцэгдэнэ гэгчээр эргэж метрог нь ярьж байна, гэр хорооллын дахин төлөвлөлтийг ярьж байна. Найман жил зогсоож, зогсоочихоод, метротой болно, гэр хорооллыг барилгажуулна гэж ярьж байга нь сонгуулийн шоу төдий байх вий дээ. Ийм учраас 2024 оны сонгуульд Ардчилсан нам ялах нь чухал. Тэгэх юм бол хотыг хөгжүүлэх асуудал шоу төдий биш бодит ажил болно.

Ардчилсан нам 2012-2016 онд Улаанбаатар хотыг удирдаж байхад лав л сүүлийн 50 жилд байгаагүйгээр нийслэлийн хөгжлийн эрчийг нэмсэн жил байсан. Тийм учраас Ардчилсан нам  сонгуульд ялж байж л энэ ажил хэрэгжинэ.

-Таныг Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхад нийслэлийн төсөв хэд байсан бэ?

-Бид нарын үед нийслэлийн жилийн төсөв 600 гаруй тэрбум төгрөг байсан. Одоо 2,5 их наяд төгрөг буюу 4-5 дахин өссөн. Ингэж төсөв өсөөд байхад 2012-2016 онд хийсэн ажлын нэг хувьтай тэнцэх ажил хийсэгүй. УИХ-ын сонгууль дөхөнгүүт гэр хорооллын дахин төлөвлөлт, метро ярьж байна. Уг нь бол бидний төлвлөснөөр ажлыг үргэлжлүүлчихсэн бол өдийд нийслэлд 20 мянган орчим өрх орон сууцанд орох ёстой байсан. Үнэхээр харамсмаар юм нь энэ.

-Ардчилсан намын үед эхлүүлсэн ажлыг Ардын нам хийхгүй гэдэг ч юм уу. Эсвэл Ардын намын ажлыг Ардчилсан нам хийх ёсгүй гэдэг улстөржилтөөс болж, Улаанбаатар хот агаар, хөрсний бохирдлоосоо салж чадахгүй өнөөдрийг хүргэв үү гэж хардаг. Та ямар байр суурьтай байдаг вэ?

-Нийслэлийн ажлыг аль болох битгий улстөржүүлээчээ гэж би их гуйдаг байсан. Ардчилсан намын гишүүн явдаг зам, Ардын намын гишүүн явдаг зам гэж байхгүй. Гэтэл 2016 онд гарч ирэнгүүтээ бүгдийг зогсоосон.

Яагаад гэвэл Ардчилсан намын хийсэн ажил гээд зогсоосон. Нэр хаягийг нь солиод хүртэл улстөржсөн. Бид 2012-2016 онд нийслэлийн хэмжээнд 260 гаруй км замыг богино хугацаанд тавьсан. Энэ нь Удаанбаатар хотын түүхэнд байгаагүй рекорд байсан. Гэр хорооллын харанхуй гудамжийг гэрэлтүүлсэн. Үүнийг муулаад л байдаг.

-Хоёр сая ам.доллараар хийх авто замыг 40 сая ам. доллараар хийлээ гэдэг асуудал яригддаг. Энэ тухай тодруулаач?

-Замын цагдаагийн газрын дэргэдэх дамнасан гүүр барих ажлыг Хятадын Засгийн газартай  тохирч хийж байсан ажил. Доогуур нь автомашин явуулдаг зам хийх хэрэгтэй байна гэхээр “Хоёр улсын хооронд тохирсон ажил” гэдгээр хийсэн.  Гэхдээ явуулахаас  аргагүй байсан. Тэр мөнгөөр маш олон газар доогуур гарц хийж болох байсан. Бид Энхтайвны гүүрэн доогуур гарц хийж байсан. Одоогийнхоос маш бага хямд өртгөөр хийж байсан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ким Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"5 сар 1. 16:06Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа5 сар 1. 16:05Гурил болон тэжээлийг өнөөдрөөс импортын татвараас чөлөөлөв5 сар 1. 16:03Орос, Хятадын хилийн авто замын боомтууд түр хаагдсан байна5 сар 1. 16:02"Төсвөөс хасагдсан төслүүдийн олонх нь эмнэлгийн барилга байна"5 сар 1. 16:02Шар өвс шатаасан хоёр иргэнийг тус бүр 100,000 төгрөгөөр торгожээ5 сар 1. 16:00С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана5 сар 1. 15:59Зүүн өмнөд Азид хэт халж, 30 хүн нас баржээ5 сар 1. 15:58“Харри Поттер”-ын шүтэн бишрэгч Британийн хамгийн олон цуглуулгатай хүн болжээ5 сар 1. 15:56ХХЗХ-оос сонгуулийн сурталчилгааг албан ёсны хаягнаас явуулах тухай МЭДЭГДЭЛ гаргажээ5 сар 1. 10:30“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно4 сар 30. 14:41"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ4 сар 30. 14:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.