С.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн


3-р сарын 29
16 цаг 37 минут

“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.

 Уг зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарын 2023 оны ажлын ололт амжилт, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, 2024 оны эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны үндсэн чиглэл, хүрээг тодорхойлов. Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Манай улсад олон жилийн турш нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орхигдуулж ирсэн. Өнгөрсөн намрын УИХ-ын чуулганаар нийгмийн эрүүл мэндийн тухай анхдагч хуулийг баталсан. Ингэснээрээ эрүүл мэндийн салбар бодлогын хоёр тулгууртай болсон. Эмийн импортын 30 хувийг төр хянах боломжтой болсон. Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн өвчтөний эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэхэд Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийн тодорхой хувийг зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

 Ингэснээр иргэдэд эмчилгээний зардлын таван хувийг буцаан олгодог байсныг хүүхдэд 50, насанд хүрэгчдэд 20 хүртэл хувь болголоо. Эрүүл мэндийн салбарт сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 57 хувийг барилга байгууламж, 36 хувийг тоног төхөөрөмж, 7.0 хувийг их засварын хөрөнгө оруулалт эзэлж байна. Эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг дунджаар 26-54 хувиар нэмсэн бөгөөд ирэх сарын 1-нээс эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 10, бусад нийтлэг үйлчилгээний ажилтны цалинг 20 хувиар нэмнэ. 

Орон нутгийн нэмэгдлийг суманд 40 хувь, аймаг болон Багануур, Налайх, Багахангай зэрэг нийслэлийн алслагдсан дүүрэгт 20 хувьд хүргэнэ. Зоонозын өвчин судлалын төвүүдэд ажиллаж буй зарим эмч, эмнэлгийн ажилчдад нөхцлийн нэмэгдлийг 30 хувиар тооцон олгуулахаар болсон. Энэ жил орон нутгийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний нийт автомашины 50 хувийг шинэчилнэ” гэлээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.