О.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна


3-р сарын 29
16 цаг 36 минут

О.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга О. Цогтгэрэлээс цаг үеийн асуудлын талаар тодрууллаа.

-Энэ удаагийн УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гол гол хуулийн төслүүдийг юу гэж харж байна. УИХ-ын дараагийн 126 гишүүн ямар дэг журамтай явах вэ. Дэгийн тухайн хуулийг батлах нь ойлгомжтой болж байна. Үүнээс гадна улс орон, нийгэм, эдийн засагт хэрэгтэй чухал хуулийн төслүүдээ хэлэлцэж чадахаар байна уу?

-Ирц асуудалтай байх шиг байна. Ер нь УИХ-ын гишүүд хөдөө орон нутагт нэлээн ажиллаж байна. Олон олон гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байна тэгэхээр ирц нэлээн асуудалтай байна. Хаврын чуулганаар хэлэлцэх гол асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль. Энэ нь өмнь нь олон удаа ярьж байсан хууль. Гэхдээ яг Баялгийн сангийн тухай хууль батлагдаж байгаагүй.

Гол асуудал нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсад гарсан гол асуудал бол 10, 20 жил иргэд нь ядуу байдаг төр нь дөрөв тав дахин томроод байдаг. Энэ төрийн томролт иргэд хоёрын хооронд орон зай үүсээд байна.

Уг нь бол иргэд нь төртэйгөө адилхан томрох ёстой байдаг байхад нь хооронд авлига гэдэг зүйл байна. Тэгвэл нь авлигыг яаж бууруулах юм бэ гэдэг дээр бодлогын шийдлийг парламент гаргах ёстой. Гол нь үндэс сууриар нь яаж энийг засах ёстой юм авлигын үр жимс тарьчхаад тэрийг төрийн мөнгөөр услаад байвал авлигын мөнгө л ургана шүү дээ. Ийм учраас Баялгийн сангийн тухай хууль, байгалийн баялагтай холбоотой зүйл, байгалийн баялагтай холбоотой төрийн өмчид компанийн засаглалын асуудал нь олон зүйлийг шийдэхгүйгээр нь авлигал буурахгүй. Тийм учраас бид бүгдийн өргөн барьсан баялгийн сангийн тухай хууль байгаа үүн дээр нэмээд засгийн газраас бас өргөн барьж байгаа. Хэрэв  зарчим нийлж байвал бид бүгд хамтраад нь хуулийг батлуулахын төлөө ажиллана. Мэдээж зарчим нийлэхгүй бол хамтрах боломжгүй. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт УИХ-ын Ардчилсан намын бүлгийн зүгээс цэцийн хууль болон цэцийн хэрэг хянан шийдвэрлэх хууль дээр таван хонгийн ажлын завсарлаг авсан. Өнөөдөр завсарлага дууслаа УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэх асуудалд бол ардчилсан намын бүлгийн гишүүд бол оролцох боломжгүй гэдгийг илэрхийлсэн.

-Цэцийн тухай хуулийг Ардчилсан намын бүлгийн гишүүд яагаад дэмжих боломжгүй гэж үзээд байгаа вэ, шалтгаан нь юу вэ?

-Цэцийн тухай хууль ер нь үндсэн хуулийн цэцийн асуудал асар суурь шинжтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн том байгууллага тэгээд үндсэн хуулийн цэц өөр өнгөрсөн хугацаанд асар олон удаа улс төрийн захилгаар ажил гүйцэтгэж ирсэн бүгд мэднэ. Нэг асуудлаар өөр өөр олон шийдвэр гарч байсныг ч мэднэ. Сонгуулийн тогтолцооны тухай асуудлаар яг нэг асуудлаар ороход буюу тухайн үеийн эрх баригчид юу хүснэ тэрийг шийдэж байсан. Уг нь үндсэн хуулийн цэцийн дээр үндсэн хууль нь байх ёстой байтал үндсэн хуулийн цэцийн дээр том дарга нар өнгөрсөн хугацаанд гарч ирж байсан. Тэхээр ийм том үндсэн хуулийн асар хүчирхэг байх ийм үр дагавар ихтэй том хуулийг отгон чуулганаар ирцгүй тэгээд энийг шийдвэрлэнэ гэдэг өөрөө цаг хугацааны хувьд сул талтай. Хоёрдугаарт доторх зүйл заалтууд дотор зарим хэрэгтэй заалтууд байгаа иргэний үндсэн маргааныг үндсэн хуулийн цэцээр шийдэх тухай нь бол зөв зүйтэй.

М.Цэрэнням

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.