Колумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана


3-р сарын 28
17 цаг 49 минут

 Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей Колумбийн төрийн тэргүүн Густаво Петрог “террорист”, “алуурчин” гэж хэлсний дараа Колумбын эрх баригчид Аргентины дипломатчдад хандан нутаг буцахыг шаарджээ. 

 

Колумбийн Гадаад хэргийн яамнаас лхагва гарагт хийсэн мэдэгдэлд “Аргентины Ерөнхийлөгчийн хэлсэн үг манай улсад итгэх итгэлийг бууруулахаас гадна ардчилсан замаар сонгогдсон Ерөнхийлөгч Петрогийн нэр төрд халдлаа” гэж дурдсан байна. 


Тус яам яг хэдэн дипломатчийг нутаг буцахыг шаардсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ба энэ талаар Аргентинд “дипломат сувгаар” мэдэгдэнэ гэдгээ дурджээ.

 

Х.Милей саяхан CNN телевизэд ярилцлага өгөхдөө дээрх үгсийг хэлсэн бөгөөд уг ярилцлага одоогоор бүрэн эхээрээ цацагдаагүй байгаа юм. “Ноён Петрогийн тухайд гэвэл, террорист алуурчин, коммунист байсан хүнээс их зүйл хүлээх хэрэггүй” гэж Х.Милей хэлжээ.

 

Аргентины удирдагч өнгөрсөн 12 дугаар сард албан тушаалдаа орсноосоо хойш ширүүн үг хэллэгээрээ шуугиан тарьсаар байна. Нэгдүгээр сард Х.Милей мөн Г.Петрогийн талаар “Колумбыг живүүлж буй алуурчин коммунист" гэж хэлсний дараа Колумб улс Аргентин дахь Элчин сайдаа эргүүлэн татсан юм.

 

“Ноён Милей Колумбын Ерөнхийлөгчийг доромжилсон нь Колумб, Аргентины ахан дүүсийн харилцаанд нөлөөлсөн анхны тохиолдол биш юм” гэж Колумбын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

 

Г.Петро бол зүүний үзэлтэй Колумбын анхны ерөнхийлөгч юм. Тэрбээр өдгөө татан буугдсан М-19 гэдэг партизаны хөдөлгөөний идэвхтэн байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.