NHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно


3-р сарын 28
17 цаг 48 минут

Энэ улирлын дүнгээр Үндэсний хоккейн лигийн /NHL/ орлогын хэмжээ 6,2 тэрбум долларт хүрснээр хоккейчдын цалингаас суутгасан мөнгөний тал хувийг буцаан олгох боломжтой болно. Энэ тухай Daily Faceoff цахим хуудсанд тус лиг дэх эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

 

Хоккейчдын цалин ба клубын эздийн орлогын хэмжээг 50:50 гэсэн харьцаатай байлгахын тулд улирал тутамд тоглогчдын цалингаас суутгаж эскроу дансанд хийдэг бол энэ улиралд суутгасан мөнгийг зарим хэсгийг буцаан олгох болсноор хоккейчдын орлого нэмэгдэнэ.

 

Энэ улиралд NHL-ийн удирдлага тамирчдын цалингийн 6 хувийг суутгасан бөгөөд талыг нь буцаан олгосноор дээрх харьцаа хадгалагдах юм.

 

Дээр дурдсан 6,2 тэрбум долларын орлогыг олж чадах эсэх нь удахгүй болох Стэнли цомын тэмцээн ба Нью-Йорк, Торонто, Эдмонтон, Бостоны багууд хэр амжилттай тоглохоос ихээхэн хамаарна. Эдгээр баг плей-оффын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд суутгасан мөнгөний талаас илүү хувийг хоккейчдод буцаан олгох гэнэ.

 

Үүний зэрэгцээ лигийн тамирчдын цалингийн дээд хэмжээг 83,5 саяас 87,7 сая долларт хүргэж өсгөх ажээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.