Аккумулятор дахин боловсруулах анхны үйлдвэрийг ашиглалтад оруулав


3-р сарын 27
16 цаг 49 минут

вто тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны үйлдвэрийг Налайх дүүрэгт байгуулж, өнөөдөр нээлээ. 

Ингэснээр орчин үеийн шаардлага хангасан, бүрэн автомат, жилд 7 мянган тонн буюу 300-400 мянган ширхэг хаягдал хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг дахин боловсруулж, хаягдал хар тугалгыг 98, хүхрийн хүчлийн уусмалыг 98 хувь, 10 гаруй химийн бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх боломжтой болж байна. Аккумулятаор дахин боловсруулах Монголын анхны үйлдвэрийг “Электрокем Монгол” ХХК өөрийн хөрөнгөөр байгуулж, ашиглалтад оруулахын зэрэгцээ 75 хүний ажлын байр шинээр бий болгож 1.2-1.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх юм. 

 

Байгаль орчин, нийгмийн эрүүл амьдралын төлөө бүтээсэн шинэ үйлдвэрийн нээлтэд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт оролцох үеэрээ байгаль орчинд ээлтэй технологи, үйлдвэрлэлийг төрөөс бодлогоор дэмжихээ илэрхийлээд, цаашид ашиглалтаас гарсан хар тугалгат хүхрийн хүчлийн батерейг цуглуулах, хадгалах систем бий болгоход хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах болно хэмээснийг ЗТХЯ мэдээллээ.

 

Манай улсад жил бүр хамгийн багадаа 6250 тонн буюу 160 мянган ширхэг хар тугалгат хүхрийн хүчлийн батерей байгальд хаягддаг гэсэн мэдээлэл бий.

Үүнээс 1200 орчим тонн буюу 30 мянган ширхгийг нь стандартын бус аргаар дахин боловсруулж экспортолдог аж. Энэ нь нийт хаягдлын 19 орчим хувийг эзэлж байна.

Үлдэж буй 80 гаруй хувь нь байгальд шууд хаягддаг нь хүрээлэн буй орчин, нийгмийн эрүүл ахуйд ноцтой заналхийлж байгаа юм.

Машины аккумлятор байтугай нэг ширхэг жижиг хуруу зай 20 мкв талбай, 400 литр усыг бохирдуулах хор хөнөөлтэй аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.