Халдлага үйлдсэн 4 этгээдэд ялын дээд хэмжээ ногдуулахыг шаарджээ


3-р сарын 26
15 цаг 17 минут

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Крокус Сити Холл"-д болсон халдлагыг үйлдсэн дөрвөн этгээдүүдийг "радикал исламууд" гэж нэрлэн, Украины захиалгаар гэмт хэрэг үйлдсэн гэж Даваа гаригт мэдэгдэв. "Исламын улс"-ын Афганистан дахь салбар Баасан гаригийн  орой хөгжмийн талбайд болсон халдлагын хариуцлагыг хүлээснээс хоёр хоногийн дараа Путин засгийн газрын албаны хүмүүстэй уулзахдаа аллагыг "Исламын ертөнц олон зууны турш үзэл сурталтай нь тэмцэж ирсэн" хэт даврагчид үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Өнгөрсөн амралтын өдөр халдлага үйлдэгч дөрвөн этгээдийг Украин руу оргон зайлах гэж байхад нь баривчилсан гэж мэдэгдсэн.

Путин болон  мөрдөн байцаагчид халдлагыг хэн захиалсан болохыг тогтоогоогүй байгаа ч "террористууд гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа яагаад Украин руу зугтахыг оролдсоныг олж тогтоох шаардлагатай байна" гэжээ.

Түүнчлэн мөрдөн байцаах алба гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гурван хүнийг барьжээ. Аминчон Исломов, Диловар Исломов болон Исройл Исломов гэх гэр бүлийн гурван эрэгтэйг шүүх гэмт хэрэгт буруутгаж,  тавдугаар сарын 22 хүртэл хорих юм байна. Аминчон, Диловар Исломов нар ах дүүс, Исроил Исломов нь тэдний эцэг юм. Тэд  Душанбед төрсөн. Ах дүү нар нь ОХУ-ын иргэн, аав нь Тажикстан улсын иргэн. Диловар Исломов гэр бүлтэй, хүүхэдтэй бөгөөд таксины жолоочоор ажилладаг. Аминчон Исломов хоёр эхнэрээс долоон хүүхэдтэй. Исроил Исломов Тверт амьдардаг. Нийт  халдлага үйлдсэн байж болзошгүй долоон хүнийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 205 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "б" буюу бүх насаар нь баривчлах ялтай (хэсэг бүлэг этгээдийн үйлдсэн террорист халдлага) зүйл ангиар буруутгаж байгаа юм. Оросын томоохон албан тушаалтнууд эдгээр халдагчдыг ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ёстой гэж үздээ. Шүүх хурал хааллтай явагдаж байгаа ч албан тушаалтнууд Москвагийн дээд шүүхэд цаазаар авах ялын санал хүргүүлж, шаардаж байгаа юм байна.

Эх сурвалж: APNews, Tass

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.