"Нью Кейр" сэргээн засах эмнэлэг тархины цус харвалтын дараах хөдөлгөөн заслын эмчилгээ хийж байна


6-р сарын 12
14 цаг 53 минут

Манай сэргээн засах төв нь Өмнөд Солонгос улсын IMC зөвлөгөө үйлчилгээний төвтэй хамтран олон улсын стандартад нийцсэн хүртээмжтэй орчныг бүрдүүлж, Монгол улсын эмчилгээ оношилгооны стандартын дагуу “Мэдрэлийн эмгэгийн дагнасан Сэргээн засах” тусламж үйлчилгээг мэргэшсэн хамт олон үзүүлж байна.

Сэргээн засах тусламж үйлчилгээ шаардлагагүй өвчин, эмгэг, гэмтэл гэж үгүй. Сэргээн засах анагаах ухаан хүний үйл ажиллагааны чадварыг оношилж эмчлэн, чадвар алдагдлаас урьдчилан сэргийлдэг. Сүүлийн жилүүдэд хүн амын дундаж насжилт, амьдралын буруу хэв маяг, халдварт бус өвчлөл нэмэгдсэнээр өдөр тутмын хөдөлгөөний, танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдсан саа саажилттай, үений эмгэгтэй хүний тоо ихэссээр байна.

Мэдрэлийн эмгэгийн дагнасан Сэргээн засах үйлчилгээ үзүүлэх “Нью Кейр” эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Тархины харвалтын улмаас үүссэн саа, саажил болон тэнцвэрийн алдагдал, танин мэдэхүйн өөрчлөлт зэргийг сайжруулахын тулд сэргээн засах эмчилгээг аль болох эрт, цаг алдалгүй эхлэх шаардлагатай байдаг.

Мөн дээрх эмгэгүүдээс гадна харвалтын дараа удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байсны улмаас бүх биеийн булчин сулрал, үений хөшингө, мөрний унжилт, хэвтрийн хатгаа, бэртэл гэмтэл /жишээ нь: босгох, хэвтүүлэх, орноос шилжүүлэхэд унах, саажилттай хөл гарыг юманд цохих/ гэх мэт хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй бөгөөд эдгээр хүндрэлээс сэргийлэх нь нэн чухал юм.

Харвалтын дараах сэргээн засах цогц тусламж үйлчилгээг “Нью Кейр” сэргээн засах төв үзүүлж эхлээд байна. Тус төвд ирснээр мэргэжлийн баг хамт олны тусламжтайгаар тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжтой юм.

ХАЯГ: Улаанбаатар хот,  БЗД дүүрэг, 13-р хороолол, 18-р Хороо Намьяанжугийн гудамж-9 23 тоот 13370, ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-ийн чанх ард

УТАС: 77102255

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятадын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц туршилтаар далайд гарчээ32 минут 5 секундын өмнөКим Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"5 сар 1. 16:06Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа5 сар 1. 16:05Гурил болон тэжээлийг өнөөдрөөс импортын татвараас чөлөөлөв5 сар 1. 16:03Орос, Хятадын хилийн авто замын боомтууд түр хаагдсан байна5 сар 1. 16:02"Төсвөөс хасагдсан төслүүдийн олонх нь эмнэлгийн барилга байна"5 сар 1. 16:02Шар өвс шатаасан хоёр иргэнийг тус бүр 100,000 төгрөгөөр торгожээ5 сар 1. 16:00С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана5 сар 1. 15:59Зүүн өмнөд Азид хэт халж, 30 хүн нас баржээ5 сар 1. 15:58“Харри Поттер”-ын шүтэн бишрэгч Британийн хамгийн олон цуглуулгатай хүн болжээ5 сар 1. 15:56ХХЗХ-оос сонгуулийн сурталчилгааг албан ёсны хаягнаас явуулах тухай МЭДЭГДЭЛ гаргажээ5 сар 1. 10:30“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно4 сар 30. 14:41
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.