"Даншиг наадам-Хүрээ цам-2015" шашин, соёлын наадам Хүй долоо худагт үргэлжилж байна. Өнөөдөр уралдсан Их насны морьдоос Нийслэлийн Хан-Уул дүүргийн уяач Н.Мөнхбаясгалангийн зээрд халзан морь түрүүлж, НЗДТГ-ын уяач С.Очирбатын хүрэн халзан аман хүзүүдлээ.
Их насанд 121 шандаст хүлгүүд уралдсан бөгөөд Төв аймгийн Лүн сумын уяач А.Эрхэмбаярын хүрэн , Төв амгийн Борнуур сумын Ч.Буянхүүгийн хул, Төв аймгийн Баянчандмань сумын уяач С.Чинбатын сартай хүрэн морьд тус тус айрагджээ.
Сэтгэгдэл бичих