Мамдани өнгөрсөн есдүгээр сард уг халдлагатай холбоотой 170 мянган хуудас баримтыг ил болгосон бол сарын өмнө дахин 40 мянган хуудас мэдээлэл нийтэлжээ. Баримтуудын дунд Дэлхийн худалдааны төвийн барилгууд нурсны дараах Манхэттэн дүүргийн агаарын чанар болон халдлагын дараа төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллүүд багтжээ.
Хотын захиргаа эдгээр баримтыг олон нийтэд нээлттэй цахим хуудсаар дамжуулан хүргэж буй. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр Дэлхийн худалдааны төв, Пентагон болон Пенсильвани мужид осолдсон "United Airlines" компанийн 93 дугаар нислэгийн үеэр нийт 3,000 орчим хүн амиа алдсан юм. Түүнчлэн Нью-Йорк дахь халдлагын улмаас 400 мянга гаруй хүн хорт бодист өртсөн гэж Есдүгээр сарын 11-ний дурсгалын цогцолбор, музейн судалгаанд дурджээ.
ЭХ СУРВАЛЖ: UPI

Сэтгэгдэл бичих