ОХУ-д ажилд зуучлах нэрээр иргэдээр цэргийн гэрээнд гарын үсэг зуруулжээ


11-р сарын 24
16 цаг 11 минут

ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх зар, мэдээлэл түгээж, Монгол Улсын иргэдийг хуурч мэхлэх замаар гадаад улсын зэвсэгт хүчинд элсүүлэх, цэргийн ажиллагаанд татан оролцуулах эрсдэлтэй нөхцөл байдал бүртгэгджээ. Тодруулбал, цахим орчинд “Тээврийн жолооч”, “Тогооч”, “Харуул хамгаалалтын ажилтан” зэрэг ажлын байр санал болгож, сарын өндөр цалин, нэг удаагийн урамшуулал, байр, хоол болон иргэншил олгох нөхцөл амлан иргэдийг бүртгэж, ОХУ-ыг зорихыг санал болгож байгаа аж. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, ийм зарын дагуу ОХУ-ыг зорьсон Монгол Улсын иргэд цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээнд гарын үсэг зурсан тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор тус гэрээнд гарын үсэг зурсан 10 орчим иргэний мэдээлэл яаманд ирсэн бөгөөд зарим иргэнийг эх оронд нь буцаах арга хэмжээ авчээ.

Иймд иргэдийг цахим орчинд түгээгдэж буй баталгаагүй, өндөр цалин амласан ажлын зарын үнэн зөвийг нягталж, гэрээний нөхцөл, агуулгыг бүрэн ойлголгүйгээр аливаа баримт бичигт гарын үсэг зурахгүй байхыг анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гадаадын тагнуулын байгууллагад төрийн нууц дамжуулсан Хятадын албан тушаалтанд цаазын ял оноожээ3 минут 37 секундын өмнө19 настай хилийн цэрэг СЭМҮТ-д нас барсан хэргийн талаар тайлбар өглөө4 минут 23 секундын өмнөБ.Элбэгзаяа: Сэтгүүлчид гэлтгүй нийтээрээ "хоол идэлт, худалдан авалт" гэж ярин хэлээ "зэрэмдэглэж" байна16 минут 59 секундын өмнөСэтгүүлч Б.Даваахүү шүүх хуралд цахимаар оролцоно19 минут 15 секундын өмнөИрэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв19 минут 35 секундын өмнөМамдани 9/11-ний халдлагатай холбоотой 84 мянган баримт дэлгэлээ20 минут 12 секундын өмнөОХУ-д ажилд зуучлах нэрээр иргэдээр цэргийн гэрээнд гарын үсэг зуруулжээ20 минут 43 секундын өмнөТайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд21 минут 8 секундын өмнөУлс тунхагласны баяраар одон медаль хүртэх эрхмүүд22 минут 6 секундын өмнө“Төрийн нууц нэрээр халхавчилсан гэрээ, хэлцлийг ил тод болгоно”1 цаг 11 минутын өмнөШ.Энхийн-Од Монголын шигшээ багийг ахална11 сар 23. 17:04Өвлийн монгол хэл бичиг, элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана11 сар 23. 17:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.