Ш.Энхийн-Од Монголын шигшээ багийг ахална


11-р сарын 23
17 цаг 04 минут

FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөх Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнийг танилцууллаа. Энэ удаа NBA G League-ийн “Осэола Мэжик” багт тоглодог Шаравжамцын Энхийн-Од үндэсний шигшээ багаа ахална.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Э.Ариунболд ажиллах бол туслах дасгалжуулагчаар Ц.Азбаяр, Б.Ганхөлөг, Б.Тамжид, Ц.Чинзоригт нар ажиллах юм. Харин хүчний дасгалжуулагчаар Константинос Масурас ажиллана.

Монгол Улс FIBA Asia Cup 2029 тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтуудыг арваннэгдүгээр сарын 26-29-нд Улаанбаатар хотын “М Банк Арена”-д  зохион байгуулна. Хоёрдугаар шатанд нийт 12 улсын шигшээ баг найман эрхийн төлөө хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх юм.

Монголын шигшээ баг F хэсэгт Тайланд, Хонконг, Малайз, Индонез, Фижи улсын багуудтай багтжээ.

Монголын шигшээ багийн тоглолтын хуваарь

  • 11 дүгээр сарын 26, 19:00— Монгол – Индонез
  • 11 дүгээр сарын 27, 19:00 — Хонконг – Монгол
  • 11 дүгээр сарын 29, 19:00— Монгол – Малайз

Монголын шигшээ баг эхний шатанд Вьетнам, Фижигийн багуудыг хожиж, Тайландын багт хожигдсоноор хоёр хожил, нэг хожигдолтойгоор хоёрдугаар шатанд шалгарсан юм.

Эх сурвалж: Монголын сагсан бөмбөгийн холбоо 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ш.Энхийн-Од Монголын шигшээ багийг ахална14 минут 50 секундын өмнөӨвлийн монгол хэл бичиг, элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана15 минут 52 секундын өмнөОХУ-д цэрэгт татагдсан гэх иргэнийг буцаах хүсэлт тавьжээ16 минут 22 секундын өмнөТөрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа17 минут 10 секундын өмнө"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг Лхагва гаригт нээнэ19 минут 5 секундын өмнөХоногт угаарын хийн хордлогын дуудлага, мэдээлэл 81 удаа бүртгэгджээ19 минут 30 секундын өмнөНэр дэвших горилогчдод хатуу сануулга өгчээ20 минут 16 секундын өмнөОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээ20 минут 52 секундын өмнөСургууль бүр өндөр хурдны интернэттэй болох боломж бүрдэв24 минут 14 секундын өмнөХятад: Хүүхэд болон ахмадын халамжийн байгууллагуудыг шинэчилнэ3 цаг 26 минутын өмнөНийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна11 сар 20. 15:52Бельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв11 сар 20. 15:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.