2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй болохыг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Бүртгэлийг eyesh.eec.mn цахим хуудсаар орон даяар авч байна.
Тус шалгалтад 2026 онд болон түүнээс өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн, эсвэл түүнээс дээш боловсролтой иргэд хамрагдах боломжтой.
Шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн цахим шуудангийн хаягийг ашиглаж, 3х4 хэмжээтэй цээж зургаа оруулах шаардлагатай. Мөн монгол хэл бичиг, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлалын хичээлээс хоёроос дээшийг сонгон бүртгүүлнэ.
Бүртгэлээ баталгаажуулахын тулд шалгуулагчийн буланд нэвтэрч, шалгалтын хичээлээ сонгон, холбогдох хураамжаа төлсөн байх шаардлагатай. Бүртгэл хаагдсаны дараа нэмэлт хичээл сонгох боломжгүй.
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулна.

Сэтгэгдэл бичих