ОХУ-д цэрэгт татагдсан гэх иргэнийг буцаах хүсэлт тавьжээ


11-р сарын 23
17 цаг 03 минут

ОХУ-д өндөр цалинтай ажил хийхээр явсан Монгол Улсын иргэн цэрэгт татагдаж, дайны ажиллагаанд дайчлагдсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан. Тухайн иргэний ар гэрийн хүсэлтийн дагуу Гадаад харилцааны яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудад хандаж, иргэнээ эх оронд нь буцаах хүсэлт тавьжээ.

Энэ талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа өнөөдөр мэдээлэл өгөв. Тэрээр “Тухайн иргэний ар гэр нийгмийн сүлжээнд бичлэг нийтлэхээс өмнө буюу өнгөрсөн долоо хоногт ГХЯ-нд албан хүсэлт гаргасан. Үүний дагуу ГХЯ-ны зүгээс Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамтай холбогдсон. Мөн ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам тус улсын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яамтай холбогдож, тухайн иргэний мэдээллийг өгсөн.

Тухайн иргэний ар гэрийн төлөөлөлтэй бид тогтмол холбоотой байгаа. Тэрээр хэлний бэрхшээлийн улмаас гэрээнд санамсаргүйгээр гарын үсэг зурсан учир иргэнээ буцааж авъя гэсэн хүсэлтийг ОХУ-ын талд өгсөн” гэв.

ГХЯ-ны мэдээлснээр, өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр Монгол Улсын иргэдийг цэргийн тусгай ажиллагаанд татан оролцуулах асуудал өмнө нь ч гарч байжээ. Иргэд цахим орчинд байршуулсан тогооч, тээврийн жолооч зэрэг ажлын зарын дагуу бүртгүүлж, ОХУ-ыг зорьдог ч бодит байдал дээр цэргийн ажиллагаанд татан оролцуулах зорилготой залилангийн шинжтэй үйл ажиллагаа байх тохиолдол гарч байгааг анхааруулсан байна.

Р.Нямдаваа  “Энэ бол ганц иргэний асуудал биш. Цаашид ч давтагдаж болзошгүй, өмнө нь ч гарч байсан асуудал. Бодит нөхцөл байдал дээр энэ нь анхнаасаа залилан, луйврын шинжтэйгээр цэргийн тусгай ажиллагаанд оруулахаар ОХУ-ын хувь хүн, хуулийн этгээдийн зохион байгуулсан ажил байдаг” гэж хэлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ш.Энхийн-Од Монголын шигшээ багийг ахална4 минут 50 секундын өмнөӨвлийн монгол хэл бичиг, элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана5 минут 52 секундын өмнөОХУ-д цэрэгт татагдсан гэх иргэнийг буцаах хүсэлт тавьжээ6 минут 22 секундын өмнөТөрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа7 минут 10 секундын өмнө"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг Лхагва гаригт нээнэ9 минут 5 секундын өмнөХоногт угаарын хийн хордлогын дуудлага, мэдээлэл 81 удаа бүртгэгджээ9 минут 30 секундын өмнөНэр дэвших горилогчдод хатуу сануулга өгчээ10 минут 16 секундын өмнөОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээ10 минут 52 секундын өмнөСургууль бүр өндөр хурдны интернэттэй болох боломж бүрдэв14 минут 14 секундын өмнөХятад: Хүүхэд болон ахмадын халамжийн байгууллагуудыг шинэчилнэ3 цаг 16 минутын өмнөНийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна11 сар 20. 15:52Бельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв11 сар 20. 15:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.