"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг Лхагва гаригт нээнэ


11-р сарын 23
17 цаг 00 минут
"Өвлийн идэш -2026" өртгөсөн худалдаа нөгөөдөр /2026.11.25/ Төв цэнгэлдэх хүрээлэнд гарах гэж байна.  Энэхүү арга хэмжээг жил бүр  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж хэвшсэн бөгөөд нийслэлийн хүн амын өвлийн улирлын хүнсний хэрэгцээг дундын зуулчлалгүйгээр хангах зорилготой.
 
Өнөө жилийн өргөтгөсөн худалдаа энэ сарын 29-нийг дуустал дөрөв хоног үргэжлэх товтой байна. Өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн малчид, хоршоологчид оролцож, өөр өөрсдийн орон нутгийн онцлог бүхий бүтээгдэхүүнийг дэлгэнэ. Ингэхдээ зөвхөн мах, махан бүтээгдэхүүн  бус сүү, цагаан идээ зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг цогц үзэсгэлэн гардгаараа онцлог юм.  Ийн малчид, хотын  хэрэглэгчдэд  дундын зуучлалгүйгээр зах зээлийн дундаж ханшаас хямд үнээр худалдаа эрхлэх боломжийг бүрдүүлдэг.
 
Мөн нийслэлийн хүн амын өвлийн улирлын хүнсний хэрэгцээг хангах, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлээс сэргийлэх, орон нутгийн үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилготой аж.  Худалдаанд нийлүүлэх бүх бүтээгдэхүүн  гарал үүсэл, чанар, стандартын шаардлага хангасан байх бөгөөд холбогдох байгууллагууд мал эмнэлэг, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хяналтыг газар дээр нь тавьж ажиллах юм.

Д.ХАДААН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ш.Энхийн-Од Монголын шигшээ багийг ахална4 минут 52 секундын өмнөӨвлийн монгол хэл бичиг, элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана5 минут 54 секундын өмнөОХУ-д цэрэгт татагдсан гэх иргэнийг буцаах хүсэлт тавьжээ6 минут 24 секундын өмнөТөрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа7 минут 12 секундын өмнө"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг Лхагва гаригт нээнэ9 минут 7 секундын өмнөХоногт угаарын хийн хордлогын дуудлага, мэдээлэл 81 удаа бүртгэгджээ9 минут 32 секундын өмнөНэр дэвших горилогчдод хатуу сануулга өгчээ10 минут 18 секундын өмнөОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээ10 минут 54 секундын өмнөСургууль бүр өндөр хурдны интернэттэй болох боломж бүрдэв14 минут 16 секундын өмнөХятад: Хүүхэд болон ахмадын халамжийн байгууллагуудыг шинэчилнэ3 цаг 16 минутын өмнөНийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна11 сар 20. 15:52Бельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв11 сар 20. 15:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.