Хоногт угаарын хийн хордлогын дуудлага, мэдээлэл 81 удаа бүртгэгджээ


11-р сарын 23
17 цаг 00 минут

Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд угаарын хийн дуудлага, мэдээлэл ихэсч, Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд хоногт 100 гаруй дуудлага бүртгэгдэж байна. Тухайлбал, энэ сарын 22-23-нд шилжих шөнө угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс дохиолол ирсэн нийт 81 удаагийн мэдээллээс 12 өрхийн иргэд утсаа аваагүй тул холбогдох албаныхан байршлын мэдээллийн дагуу яаралтай хүрч ажиллажээ.

Ингэснээр нийт 240 гаруй хүний амь насыг угаарын хийд хордох эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан байна.

Нийслэлийн хэмжээнд 170 гаруй мянган өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг үе шаттайгаар суурилуулсан. Уг төхөөрөмжийн тусламжтайгаар айл өрхийн угаарын хий хэвийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэгдсэн системд шууд мэдээлэл ирж, албаныхан утсаар сэрэмжлүүлэг өгөхөөс гадна шаардлагатай үед газар дээр нь очиж шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа юм. Мөн холбогдох албанаас сэрэмжлүүлэг мэдээллийг гаргасан байна.

Угаарын хийн хордлогын шинж тэмдэг:

  • Толгой өвдөх
  • Огиулж бөөлжих
  • Ханиалгах
  • Ядарч сульдах
  • Гуйвж дайвах
  • Ухаан балартаж унах

Угаарын хийн хордлогын үед авах анхны тусламж:

  • Угаартай орчноос гаргах /толгой, биеийг хучиж агаарт гаргах, халуун бүлээн шингэн юм уулгах/
  • Унтуулахгүй байх /спирт үнэртүүлэх, нүүрийг хүйтэн усаар шавших/
  • Ам, хамар залгиурыг чөлөөлж цэвэрлэх /тэгш гадаргуу дээр хэвтүүлж, эрүүг өргөн амьсгалын замыг чөлөөлж хэл унахаас сэргийлэх/
  • Шаардлагатай үед хиймэл амьсгал, цээж шахалтыг яаралтай хийх
  • Эмчид яаралтай хандах.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ш.Энхийн-Од Монголын шигшээ багийг ахална4 минут 50 секундын өмнөӨвлийн монгол хэл бичиг, элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана5 минут 52 секундын өмнөОХУ-д цэрэгт татагдсан гэх иргэнийг буцаах хүсэлт тавьжээ6 минут 22 секундын өмнөТөрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа7 минут 10 секундын өмнө"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг Лхагва гаригт нээнэ9 минут 5 секундын өмнөХоногт угаарын хийн хордлогын дуудлага, мэдээлэл 81 удаа бүртгэгджээ9 минут 30 секундын өмнөНэр дэвших горилогчдод хатуу сануулга өгчээ10 минут 16 секундын өмнөОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээ10 минут 52 секундын өмнөСургууль бүр өндөр хурдны интернэттэй болох боломж бүрдэв14 минут 14 секундын өмнөХятад: Хүүхэд болон ахмадын халамжийн байгууллагуудыг шинэчилнэ3 цаг 16 минутын өмнөНийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна11 сар 20. 15:52Бельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв11 сар 20. 15:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.